“Цагдаагийн олимп”-оос ганзага дүүрэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2017.08.20-нд нийтлэгдсэн

“Цагдаагийн олимп”-оос ганзага дүүрэн ирлээ

Олон улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “SIAL 2012” үзэсгэлэнг Монгол бизнесийн зөвлөл, Франц улсын Элчин сайдны яам хамтран 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулахаар болжээ.

АНУ-ын Лос-Анжелос хотноо энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн цагдаагийн тоглолтод Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож ганзага дүүрэн ирлээ. Бага тамирчдыг цагдаагийн байгууллагын удирдлагууд болон ар гэрийнхэн нь угтан авч баяр хүргэсэн юм.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатараар ахлуулсан 25 офицер, ахлагчийн бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Цагдаагийн байгууллагын баг тамирчид спортын найман төрөлд өрсөлдөж 14 алт, 12 мөнгө, 7 хүрэл нийт 33 медаль хүртэж, монгол цагдаагийн сүр хүч, бэлтгэл, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг дэлхийн түвшинд харууллаа.

Манай тамирчин-алба хаагчид буудлага, хүчний гурван төрөлт буюу пауэрлифтинг, мотоспорт, чөлөөт болон сонгомол чөлөөт бөх, бокс, жүдо, жюү жицү, каратэ гэх спортын найман төрөлд амжилттай оролцсон юм.

Түүнчлэн манай тамирчид Цагдаагийн тоглолтын рекордыг шинэчлэн тогтоосон амжилтыг үзүүлэв. “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Н.Баярмаа хүчний гурван төрөлтийн эмэгтэйчүүдийн 30-39 насны ангиллын хэвтээ шахалтын тэмцээний 63 кг-ийн жинд өрсөлдөж дэлхийн цагдаагийн тоглолтын рекорд амжилт тогтоож, алтан медаль хүртлээ. Мөн ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн тактик тусгай бэлтгэлийн тэнхимийн багш, цагдаагийн дэслэгч Ш.Алтанбагана хүчний гурван төрөлтийн тэмцээнд 212.5 кг-ыг шахаж, 270 кг-ыг татаж, нийлбэр дүнгээр 482.5-ыг өргөж рекорд амжилтыг шинэчилэн тогтоож, алтан медаль хүртсэн. Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд мөн алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.

Дэлхийн цагдаагийн тоглолт нь анх 1967 онд Цагдаагийн олимп нэртэйгээр АНУ-д зохион байгуулагдсанаас хойш хоёр жил тутамд уламжлал болгон явагдсаар иржээ. Монгол Улсын цагдаагийн байгууллагын тамирчдын хувьд гурав дахь жилдээ оролцож буй бөгөөд 2011 онд спортын зургаан төрөлд өрсөлдөж 20 медаль, 2015 онд спортын таван төрөлд авхаалж самбаа сорин 15 медаль хүртсэн амжилт үзүүлж байсан юм. Энэ жилийн тэмцээнд 95 орны 10 мянга гаруй тамирчин-алба хаагч спортын 50 гаруй төрлөөр өрсөлдсөн байна.

Эх сурвалж: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж