ОХУ-ын алс хойд хэсгийн нутагт нэгэн эрэгтэй гудамжинд явж байсан хүмүүс рүү дайрч, долоон хүнийг хутгалсан хэргийг Исламын улс бүлэглэл зохион байгуулснаа мэдэгдлээ. ОХУ-ын Сургут хотноо зэвсэгт этгээдийг цагдаа нар буудаж хөнөөсөн байна. ОХУ-ын мөрдөн шалгах албаныхан уг хэргийг террористуудтай холбоогүй хэмээн мэдэгдэж байв.
Халдлага үйлдсэн эрэгтэй нь 1994 онд төрсөн орон нутгийн оршин суугч аж.
Сургут хот нь ОХУ-ын нийслэл Москва хотоос зүүн хойд зүгт 2100 км орчим зайтай оршдог байна.
Өмнө нь аль-Каида холбоотой бүлэглэл Санкт-Петербург хотын метронд халдлага үйлдэж 15 хүнийг хөнөөсөн юм.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.ТУЯА