Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ирэх долоо хоногт Сочид айлчилна. Тэрбээр Сочид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, Ойрхи-Дорнодын нөхцөл байдлыг хэлэлцэх аж. Ираны талаас Сирид байнгын цэргийн хүчнийг байгуулахаар эрмэлзэж байгаад Израйлийн эрх баригчид ихэд санаа зовниж байгаа аж. Израйль нь Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын эсрэг хүчнийг дэмждэг юм. Харин ОХУ нь Сирийн засгийн газрыг дэмждэг.
Сүүлийн жилүүдэд Иран нь хувьсгалын хамгаалагч хүчин болон Хезболлах зэрэг шийт бүлэглэлүүдээр дамжуулан Сирид нөлөөгөө нэмэгдүүлсээр байгаа аж. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөө эхэлсэн зөрчил мөргөлдөөн 2011 оноос хойш үргэлжилж иргэний дайны хэмжээнд хүрээд байна. Иргэний дайны хөлд олон мянган хүн амь үрэгдэж, хэдэн сая хүн орон гэргүй болж эх орноосоо дүрвэжээ.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА