Хамгаалалтын бүсээ зүүсэн үү?

Хуучирсан мэдээ: 2017.08.20-нд нийтлэгдсэн

Хамгаалалтын бүсээ зүүсэн үү?

Хамгаалалтын бүсээ зүүсэн үү?

Хичээлийн шинэ жил ойртож, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна.

Үүнийг даган хотын зах орчмын томоохон худалдааны төвүүдээр ачаалал ихэсдэг. Иймд жолооч болон эцэг, эхчүүд гурав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй бол зориулалтын нэмэгдэл суудалд суулгах, хамгаалалтын бүсийг зөв хэрэглэж хэвших шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Улсын дугаараа торны гадна хадах нь зөв

Жолооч нар авто машиныхаа урд хэсэгт ялаа, шумуулнаас хамгаалах тор хийх болсон. Энэ нь авто машины улсын дугаарыг далдалсан гэх үндэслэлээр торгох нэг  зөрчил болж байгаа аж. Хэрэв үнэхээр машиндаа тор суурилуулах шаардлагатай бол улсын дугаарыг торны наана хадахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Хэрэв тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нуун далдалсан бол иргэнийг 25 мянга, хуулийн этгээдийг 250 мянган төгрөгөөр торгодог.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.12-т “Улсын бүртгэлийн дугааргүй аль эсвэл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Шөнийн цагаар шарвах зөрчил буурахгүй байна

Хотын төвөөр, тэр дундаа хороолол дунд, ил задгай талбайд шөнийн цагаар автомашинаараа шарвах тохиолдол их байдаг. Уулзвар болон гарцаар хүчтэй хаазлан гулгаж ордог. Зориудаар дугуй шатаах зэргээр ойр орчим амьдарч буй иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Эдгээр тээврийн хэрэгсэл нь бүгд дуут буюу бүдүүн яндан суурилуулсан байдаг. Дээрх зөрчлийг гаргасан жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.15 болон 14.7.33-т заасны дагуу 10-200 мянган төгрөгөөр торгодог.

Мөн зуслангаас хотыг чиглэсэн замын хөдөлгөөн амралтын өдрүүдээр ихэсдэг. Үүнийгээ даган согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдлууд гардаг тул иргэдийг анхаарал, болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас сануулж байна.

Г.ТҮШИГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж