Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилготойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын захирамжийн дагуу амралтын өдрүүдэд автомашинуудыг тэгш, сондгой дугаараар ялган хөдөлгөөнд оролцуулж байгаа.
Тухайлбал өнөөдөр улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашинууд 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.
Амралтын өдөр улсын дугаараар ангилж замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр энэ сарын 26, 27-ны өдөр мөн хэрэгжинэ.
Холбоотой мэдээ