Зуны сар зургаа биш болохоор хичээлийн шинэ жил, ургац хураалт гээд намрын нөр их ажлууд биднийг хүлээж байна. Улс төр нь халуурсан Монголын намар цаг агаар ямар байхыг хүргэе.
Есдүгээр сар
Энэ сард Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсэг, Өмнөговь, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Баян-Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд, Завханы зүүн, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Аравдугаар сар
Энэ сард Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Баян-Өлгий, Ховдын хойд, Увс, Архангай, Сүхбаатарын баруун, Хөвсгөлийн зүүн, Булганы баруун хойд, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Арваннэгдүгээр сар
Энэ сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Баян-Өлгий, Ховдын хойд, Увс, Архангайн баруун, Хөвсгөлийн зүүн, Булганы баруун хойд, Өвөрхангайн зүүн өмнөд, Дундговь, Дорнодын өмнөд, Дорноговийн баруун өмнөд болон Өмнөговь, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Холбоотой мэдээ