ОХУ-ын Красноярск хотод нэрт дасгалжуулагч Г.Д.Миндиашвилийн Бөхийн академийн нэрэмжит ес дэх удаагийн олон улсын тэмцээн боллоо. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа нараар удирдуулсан эрэгтэй 19, эмэгтэй долоон бөх барилдаж, таван медаль хүртжээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 63 кг-д Ц.Баярзаяа, 72 кг-д Б.Одончимэг нар мөнгө, 59 кг-д Г.Номинзул, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Нэмэхбаяр нар хүрэл медалийн эзэн болсон байна. Энэхүү тэмцээнд ОХУ-ын 12 бүгд найрамдах улс, муж, хот болон Монгол, Киргызстан, Казахстан, Тажиккстан, Узбекстан улсын нийт 489 бөх зодогложээ.
С.Цэлмэг