Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүхийг өчигдөр буюу наймдугаар сарын 18-ний өдөр намын удирдлагадаа шадар сайдын ажлаа өгөх өргөдөл өгсөн гэсэн мэдээлэл байна. Саяхан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр намын удирдлагууд болон зарим гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа өгнө гэж хэлсэн гэсэн албан бус мэдээлэл тараад байсан билээ. Мөн Шадар сайд У.Хүрэлсүхийн “Херо энтертаймент” –ийн найруулагч Б.Баатартай ярьсан гар утасны мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байсан юм.
Ямартай ч Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа өгөх өргөдлөө намын удирдлагууддаа өгсөн нь үнэн эсэх талаар бид албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч амралтын өдрүүд таарсан учраас тодорхой мэдээлэл авч чадсангүй. Бид ирэх даваа гаригт албаны ёсны эх сурвалжаас энэхүү мэдээллийг тодруулан та бүхэнд хүргэх болно.
Т.ОД