Газарзүйн сонирхолтой 10 баримт

Хуучирсан мэдээ: 2017.08.19-нд нийтлэгдсэн

Газарзүйн сонирхолтой 10 баримт

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Монгол банк өнөөдөр /есдүгээр сарын 4/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа.

     

    1. Хамгийн богино нэртэй газар “А” нь Швед болон Норвегид байдаг. Скандинавын хэлэнд “А” нь гол гэсэн утгатай ажээ. Зурган дээр харагдаж буй тэмдэг бол замыг тэмдэг юм. Үүнийг хүмүүс ихэнхдээ сувенирын зорилгоор хулгайлчихдаг гэнэ.  

     

    2. Талбайн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том хот Хөлөнбуйр. Тус хот нь Өвөр Монголын өөртөө засах оронд байдаг бөгөөд нийт 263 953 кв.км талбайтай ажээ. 

     

    3. Лесото, Ватикан болон Сан-Марино нь өөр улсын нутаг дэвсгэрээр хүрээлэгдсэн цор ганц улс гэнэ. Лесото нь бүхэлдээ Өмнөд Африкаар хүрээлэгдсэн байдаг бол Ватикан болон Сан-Марино нь Итали улстай маш нягт хиллэдэг ажээ. 

     

    4. Дэлхийд хамгийн урт нэртэй газарзүйн байршлын нэг бол «Taumatawhakatangihangak oauauotamateaturipukaka pikimaungahoronukupokaiwhe nua kitanatahu» юм. Энэ нэр бол Шинэ Зеландийн толгодын нэр аж. Маори хэл дээр бичигдсэн тус нэр нь “Энд Таматео гэдэг хүн байсан. Тэр хүн чулуун дээр авирах гэж оролдсон ч амжилтгүй болсон. Үүнээс гадна, тэр хайртай лимбэ хөгжмөөр тоглодог байв” гэсэн утгатай ажээ. Тус нэр нь саяхныг хүртэл Гиннесийн номд бичигдсэн хамгийн урт нэр байв. Гэхдээ Тайландад 163 үсгээс бүрдсэн нэр саяхан Гиннесийн номд бичигдсэнээр энэ нэр дэлхийд хоёрт бичигдэх болжээ. 

     

    5. Оросын Цагаан нуур нь  цельсийн -2 градустай байдаг ажээ. Энэ нь хамгийн доод температур гэнэ. Харин Персийн булан нь  хамгийн дулаан нуур гэгддэг. Зуны улиралд Персийн булангийн температур цельсийн 35.6 градуст хүрдэг юм байна.

     

    6. Сан-Марино дэлхийн хамгийн хуучин үндсэн хуульт бүгд найрамдах улс хэмээн нэрлэгджээ. Тус улсыг хаан Дайоклетиэнийн үед мөрдлөг, хавчлагаас зугтаж байсан христэд итгэгчид 301 онд үүсгэн бий болгосон түүхтэй. Харин үндсэн хууль нь 1600 онд батлагдаж байсан бөгөөд дэлхийн хамгийн эртний бичиг дээр бичигдсэн үндсэн хуулийн нэг ажээ. 

     

    7. Дэлхийн хамгийн гүн цооног. Түүний гүн нь 12261 метр ажээ. Энэ цооногийг шинжлэх ухааны судалгаанд зориулан хүн өрөмдсөн гэж ярьдаг. Гэхдээ техникийн томоохон хүндрэлээс болж энэ ажил зогсжээ. Харин хожим нь бүх объект нь “царцсан” гэдэг. 

     

    8. Эквадорын нутаг дэвсгэрийн экосистемийн тархалтаас болж Чимордзо уулсын оргил нь дэлхийн төвөөс хамгийн алслагдсан цэг болсон гэдэг. Марианы хотгор нь – дэлхийн далайд хамгийн гүнзгий судлагдсан хэсэг бөгөөд газрын гадарга дээрх хамгийн доод цэг ажээ. Өнөөдрийн байдлаар түүний гүн нь 10971 метр гэж үздэг бөгөөд Номхон дайлан зүүн хэсэгт оршдог. 

     

    9. Төв Атлантын уулын нуруу бол дэлхийн хамгийн урт уулын нуруу билээ /40 мянган километр/. Исланд нь энэ нурууны далайн төвшнөөс дээш цор ганц хэсэг ажээ. 

     

    10. Ихэнх гол мөрөн экваторын зүг урсдаг. Зөвхөн Нил мөрний урсгал эсрэг зүгт урсдаг ажээ. Энэ бол дэлхийн хамгийн урт, өвөрмөц тогтоцтой гол билээ. 

    Бэлтгэсэн: Ц.Уран 

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж