Сурах бичгийн үнэ нэмэгдэхгүй | News.MN

Сурах бичгийн үнэ нэмэгдэхгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.19-нд нийтлэгдсэн

Сурах бичгийн үнэ нэмэгдэхгүй

Сурах бичгийн үнэ нэмэгдэхгүй

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид одоогоор 140 гаруй нэр төрлийн сурах бичиг ашиглаж байна. Эдгээрээс дунд ангид 39, бага ангид 38 нэрийн сурах бичиг ашиглаж байгаа юм. Энэ хичээлийн жилд бага ангийн сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэж, орон нутагт хүргүүлжээ. Харин дунд, ахлах ангийн хувьд шинэчлэх шаардлагатай 45 нэрийн сурах бичиг байгаа аж. Шинэчлэгдэх шаардлагатай сурах бичгүүд хэвлэгдээд, ирэх есдүгээр сард ЕБС-д нийлүүлэгдэх юм байна. Дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс хөрөнгийг шийдвэрлэж, хэвлэдэг бол үлдсэн 60 хувь нь зах зээлд борлуулагддаг юм байна.

БСШУСЯ-аас найман компани тендерийн эрхийг өгчээ. Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад сурах бичгийн үнэ энэ жил нэмэгдэхгүй. Хэвлэлийн компаниуд аймагт байрлах гэрээт борлуулагчдаараа дамжуулан орон нутагт сурах бичгийг хүргүүлж байгаа бол зарим компаниуд өөрсдийн санаачилгаар шуудангаар сурах бичгийг хүргэх ажлыг зохион байгуулж байгаа гэнэ. Энэ хичээлийн жил дөрвөн тэрбум төгрөгийг сурах бичиг хэвлэлтэд зарцуулжээ.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж