МУИС-ийн номын сан 24 цагаар ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.19-нд нийтлэгдсэн

МУИС-ийн номын сан 24 цагаар ажиллахгүй

МУИС-ийн номын сан 24 цагаар ажиллахгүй

МУИС 500 мянган сантай номын санг шинээр ашиглалтад оруулж буй. Зарим мэдээллийн хэрэгслээр МУИС-ийн номын санг 24 цагаар ажиллана гэсэн боловч МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар “Номын санг 24 цагаар ажиллуулах эсэхээ сайн шийдвэрлээгүй байна. Зөвхөн номын захиалга авах, өгөх зэрэг цахим санг л 24 цагаар ажиллуулах боломжтой” гэсэн юм.

Шинэ номын сангийн баруун жигүүрт төрөлжсөн уншлагын танхимууд ажиллана. Зүүн жигүүрт хэд хэдэн лекц, хурлын танхимууд шинээр нээгдэх бол дээд давхруудад лабораториуд байрлах аж. Түүнээс гадна МУИС-ийн музей, МУИС-ийн нэрийн барааны дэлгүүр, МУИС-ийн номын дэлгүүр, оюутны буфетийг шинээр нээхээр бэлтгэл ажлаа хангажээ. Шинэ номын санг нийт 16 тэрбум босгожээ. Номын сангаар МУИС-ийн оюутан, багш нар үнэ төлбөргүй үйлчлүүлэх бол бусад сургуулийн оюутан болон иргэд карт нээлгэж үйлчлүүлэх аж.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж