Цахим орчинд Борис Ельцины Mercedes-Benz S-Class (W140) лимузинийг худалдаалах болсон тухай зарлал тавигдсан байна. Оросын төрийн тэргүүний унаж байсан лимузиний үнэ 19.79 сая рубль гэнэ. Энэ автомашиныг Ельцин албан болон албан бус уулзалтад явахдаа ашигладаг байв.
Лимузин нь 1994 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд 60 мянган километр явжээ. Энэ бол шинэ эзнээ хайж буй Ельцины хоёр дахь лимузин. Сар гаруйн өмнө түүний Mercedes Pullman Sonderschutz автомашин 34 сая рублиэр борлуулагдсан юм байна.
Бэлтгэсэн: Ц.Уран
Холбоотой мэдээ