Трампын стратегийн зөвлөх ажлаасаа халагджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.19-нд нийтлэгдсэн

Трампын стратегийн зөвлөх ажлаасаа халагджээ

Трампын стратегийн зөвлөх ажлаасаа халагджээ

Хятад улстай эдийн засгийн дайн зарлаж байгаа тухай мэдэгдсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын стратегийн зөвлөх Стив Бэннон ажлаасаа халагджээ.

Энэ мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдсэн байна. Тэрбээр “Цагаан ордны боловсон хүчний тэргүүн Жон Келли Стив Бэннон хоёр харилцан тохиролцоонд хүрсэн. Улмаар тэр өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч байна. Тэр өнгөрсөн хугацаанд маш сайн ажилласанд бид талархаж байна. Сайн сайхныг хүсье” гэжээ.

“The New York Times” сонины өнгөрсөн мягмар гаригийн дугаарт Трамп сүүлийн хэдэн сар Стив Бэннонтой уулзах байгаа бөгөөд түүнийг халах боломжийг эрэлхийлж байгаа гэсэн мэдээлэл нийтлэгджээ.

Сануулахад, Бэннон Трампын сонгуулийн кампанит ажилд нэгдэхээсээ өмнө нь Breitbart цахим сайтыг удирддаг байв. Тус сайтыг барууны талын цагаан хоолой гэж үздэг юм байна.

Бэлтгэсэн: Ц.Уран

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж