Алга болсон хүүхдүүд хотод ирээгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.08.19-нд нийтлэгдсэн

Алга болсон хүүхдүүд хотод ирээгүй байна

Алга болсон хүүхдүүд хотод ирээгүй байна

Сүхбаатар дүүргийн Бэлх орчмоос 12-15 насны таван хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болсон ч өчигдөр орой 19.20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шилхэнцэг гэх газраас олдсон. Хүүхдүүд олдсоныг дуулаад ар гэрийнхнээс нь Зүүнхарааг зорьсон байна. Одоогоор хүүхдүүдийн аль нь ч хотод ирээгүй байгаа аж. Хүүхдүүд гэрээсээ тоглохоор гараад ор сураггүй алга болсон бөгөөд өөрсдөө явж Зүүнхараа орсон эсэх талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа.

Цагдаагийн байгууллагын зүгээс эдгээр хүүхдүүдийг жимс түүхээр яваад агуйд хоноглож байсан талаар мэдээлсэн. Хүүхдүүдийн ар гэрийн хүнтэй холбогдоход “Цагдаагийн байгууллагаас хүүхдүүдийг жимс түүхээр явж байгаад агуйд хоносон гэсэн мэдээлэл гаргасан байсан. Гэрээсээ тоглохоор гарсан хүүхдүүд яагаад гэнэт жимсэнд явахаар болж, агуйд хоноглосон байх вэ. Хүүхдүүд хотод ирээгүй эхнээсээ хот руу явж байгаа. Хүүхдүүдийн биеийн байдлыг харзнаж байж тодорхой тайлбар өгнө” гэлээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж