Финландад халдлага гарчээ

Хуучирсан мэдээ: 2017.08.19-нд нийтлэгдсэн

Финландад халдлага гарчээ

Финландад халдлага гарчээ

Финландын Турку хотод өчигдөр (2017.08.18) орой хутгатай этгээд гудамжинд явж байсан иргэд рүү довтолсон хэрэг гарчээ. Халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан байна.

Энэ дуудлага цагдаагийн байгууллагад орон нутгийн цагаар 16.02 цагт ирж, улмаар цагдаа нар 16.05 цагт гэмт этгээдийг гуянд нь шархдуулж, баривчилжээ.

Шархадсан зургаан хүний гурван нь сэхээн амьдруулах тасаг руу шилжсэн гэж цагдаагийн газраас мэдээлж байна. Тэдний нэг нь хүзүүндээ хутганы хэд хэдэн шарх авсан гэлээ.

Хэрэг хотын төв хэсэгт байрлах Пуутори худалдааны талбай дээр болов. Энэ хэрэг нь Испаний Барселон хотод 13 хүний амь болон 130 хүнийг шархдуулсан хэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.

Засгийн газрын зүгээс улс орон даяар, тэр тусмаа Хельсинкийн нисэх онгоцны буудал болон төмөр замын өртөөний аюулгүй байдлыг өндөржүүлсэн байна.

Бэлтгэсэн: Ц.Уран

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж