Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргана

Хуучирсан мэдээ: 2017.08.19-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргана

Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргана

Нэг үеийг бодвол хөрөнгө, санхүүгийн зах зээлийг сонирхох хүмүүс нэмэгджээ. Тэр дундаа хөдөө орон нутгаас болон, гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс хөрөнгийн зах зээлд оролцож хувьцаа авах сонирхлоо илэрхийлэх болжээ. Тэдгээр хүмүүс Улаанбаатарт очихгүйгээр Монголын Хөрөнгийн бирж /МХБ/-ийн хувьцааны арилжаанд оролцох боломжтой юу хэмээн асуудаг. Тэгвэл эдгээр хүмүүст зориулсан нэгэн шинэ үйлчилгээг нээхээр үнэт цаасны хувийн компаниуд судалгаа хийж эхэлжээ.

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/, МХБ, Үнэт цаасны хадгаламжийн төв, Клирингийн байгууллагын дүрэм журмаар хөдөө орон нутагт болон гадаадад байгаа иргэд дотоодын зах зээлд оролцох боломжийг хязгаарласан заалтыг эргэн харна гэж тэд найдаж байгаа юм. Учир нь өнөөдөр гадаадад буй монгол иргэд Монголын Хөрөнгийн Биржээс хувьцаа авснаас Нью Йорк, Лондон, Хонг Конгийн биржээс хувьцаа авах илүү хурдан, амар болсон . Тиймээс үнэт цаасны хувийн салбарынхан шинэ шийдэл олж, дотоодын зах зээлд нэвтрүүлэхээр болжээ. Дотоодын биржээс хувьцаа, компанийн бонд авах ажлыг маш хөнгөвчилж, хөдөө орон нутаг, гадаадаас оролцох боломжийг нээнэ гэдгээ тэд амлаж байна.

Т.Мөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж