Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор замын хөдөлгөөний зохицуулалт хийх захирамж гаргасан.
Замын хөдөлгөөнийг дараахь байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-р төгссөн автомашин наймдугаар сарын 19, 26 -ны бямба гарагуудад, сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн автомашин наймдугаар сарын 20, 27-ны ням гарагуудад 08:00-20:00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно гэдгийг Замцын цагдаагийн албанаас мэдээлж байна.
Харин авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй юм байна.
Т.Мөнх