Шар айраг эсгэх арвайн ургац энэ жил дэлхийн хэмжээнд буурах хандлагатай байна. Ийм дүгнэлтийг өөрсдийн явуулсан судалгааны дагуу H.M. Gauger GmbH компани гаргажээ. Ургац муу байгаагийн улмаас зах зээл дээр түүхий эдийн хомсдол гарч магадгүй учир энэ хөөсөрхөг ундааны үнийн өсөлтийг өдөөж магадгүй гэнэ. Харин Орост зах зээлийн үнийн зохицуулалтыг арвай биш дээрээс хийдэг учир шар айраг хямд хэвээр байх ажээ.
Арвайн ургац тэр дундаа шар айргийн сортын ургац бараг бүх экспортлогч орнуудад бага байх болно гэж H.M. Gauger GmbH дүгнэсэн байна. Нэн ялангуяа Австрали ургацаа 42 хувиар алдах тооцоо гарчээ. Харин Орост ургац гурван хувиар буурах гэнэ. Гэтэл шар айргийн үнэ Оросоос болон нэмэгдэж магадгүйг шинжээчид хэлжээ.
Орост шар айргийн үнийг бага хэмжээнд барина гэдгийг наймдугаар сарын дундуур Сангийн яамны татвар ба гаалийн тарифын газрын дарга Алексей Сазанов хэлсэн байна. Гэхдээ үйлдвэрлэгчид сүүдрийн зах зээлтэй үр дүнтэй тэмцэж чадах эсэхээс хамааран үнийн доод хэмжээг тогтооно гэсэн юм. Хууль бусаар шар айргийн наймаа явуулах боломж оросуудад түгээмэл байдаг ажээ. Тус улс долдугаар сарын 1-нээс 1,5 литрээс илүү хэмжээтэй пластик савтай шар айраг худалдахыг хориглосон байгаа. Тийм саванд л хамгийн хямд шар айраг худалддаг юм.
-Импортын шар айргийн үнэ өснө гэж бодохгүй байна. Учир нь сүүлийн таван жилд шар айргийн эрэлт дэлхийн хэмжээгээр буурч байгаа гэж Холбооны болон бүс нутгийн алкоголын зах зээлийн судалгааны төвийн захирал Вадим Дробиз хэлэв. Сүүлйин жилүүдэд дарсны хэрэглээ өсөөгүй бөгөөд хатуу алкоголын хэрэглээ 1,5 дахин нэмэгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ