Гурав хоногийн өмнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг Бэлхээс хамар хашааны таван хүүхэд алга болж, тэднийг уул хадаар эрэл хайгуул хийж байгаа тухай бид мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая ЦЕГ-аас мэдээлснээр хүүхдүүдийг Сэлэнгэ аймгийн Мандал сум Шилхэнцэг Хайрханы агуй орчмоос эсэн мэнд олжээ. Тэд гадны хүний хулгай дээрэм, аюулд өртөөгүй бөгөөд жимс түүхээр явсан байжээ. 15 настай эгч нь дүү нараа дагуулаад явж байхад нь эрүүл саруул олжээ.
Д.Цэц
Холбоотой мэдээ