Хүүхдүүдийг ууланд хайж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийг ууланд хайж байна

Хүүхдүүдийг ууланд хайж байна

Наймдугаар сарын 14-ний өдрийн 15.00 цагийн орчимд тоглохоор гэрээсээ гарсан 12-16 насны хоёр эмэгтэй, гурван эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон гэсэн мэдээллийг ар гэрийнхэн нь өгөөд байгаа юм.

Одоогийн байдлаар алга болсон хүүхдүүдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 14 албан хаагч ууланд эрэн хайж байгаа ажээ.

Цагдаагийн албан хаагчдын зүгээс ууланд жимс түүхээр явсан байж магадгүй хэмээн уулыг самнаж эрэн хайх ажиллагааг явуулж байгаа талаар тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэргэжилтэн мэдээлэл өглөө. Үүнээс илүүг хэлэх боломжгүй гэлээ.

Алга болоод буй таван хүүхэд нь  10 настай эрэгтэй З.Ууганбаяр, найман настай, эрэгтэй З.Отгонбаяр, 12 настай эмэгтэй А.Энхгэгээрэл болон бусад хоёр хүүхэд хамт тоглохоор гарсан байна.

А.Сүрэн

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж