Эр хүнийг урхидах арга

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Эр хүнийг урхидах арга

Орчин үеийн амьдралын талаар өөрийн ойлголттой бүсгүйн хувьд  өөрт тохирох хэн нэгнийг хүлээн суух нь ямар  ч үр дүнгүй гэдгийг мэднэ. Ялангуяа тан шиг том хотын иргэний хувьд. Эр хүнд эхэлж ойртох нь  санаанд чинь  буухгүй байж мэднэ. Гэвч эрчүүд эмэгтэй хүн түрүүлж санаачлага гаргахад шинэ соргогоор хүлээж авдаг. Хамгийн гол нь эмэгтэй хүн санаачлагыг гартаа авах нь түүнд илүү ашигтай байдаг.

Түүнийг уух юмаар дайл

Хэрэв найзуудтайгаа хамт аль нэг газар сууж байхад чинь хэн нэгэн эр харц булаавал түүнд  зориулж уух юм захиалан хүргүүл. Энэ нь түүнд талархлаа илэрхийлж дараагийн алхмыг хийх боломж олгох юм. Энэ бол түүнийг сонирхож байгаагаа илэрхийлэх нууцлаг арга.

Хамт салхинд гарахыг урь

Түүнтэй ярилцах үедээ өнгөрсөн амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрөөснийг нь асуу. Дараа нь үүнтэй адил зүйл санал болго. Ирэх амралтын өдрүүдийг хамтдаа өнгөрөөхийг гуй.

Гэр бүлтэй найзуудтайгаа хамт болз

Хэрэв түүнтэй хоёулхнаа уулзахаас зүрхшээж байгаа бол илүү чөлөөтэй байхын тулд найзуудаа гэр бүлтэй нь урь. Таны хувьд чухал хүн болохыг нь түүнд  ойлгуул. Түүнээс харцаа бүү салга.

Хэрэв эр хүнийг болзоонд урьж огт түвдэхгүй байгаа бол өөрөөс чинь асуух боломж олго. Түүнд талтай байгаагаа харуул. Санаа өгөхийн тулд ” Чи энэ киног үзсэн үү? Би үзнэ гэхээс тэсэн ядаж байна” гэж хэл. Энэ нт түүнд хамтдаа үзье гэж хэлэх сайхан боломж олгоно. Хүссэнээ олж авахад чинь танд  ухаалаг төлөвлөгөө хэрэгтэй. Бас жаахан түлхэц.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж