“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука амаржаад удаагүй байгаа ч уран бүтээлдээ оржээ. Тэрбээр “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуугаараа Монголын хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх, содон имижийг бий болгосон нэгэн.
Тэгвэл дуучин бүсгүй маань сонсогчдодоо дахин шинэ уран бүтээлээр бэлэг барих гэж байгаа ажээ. Энэ удаа дуучин Ука монгол үндэсний дээлээрээ гоёж, өвөрмөц стилийг бүрдүүлэх нь ээ.
А.Сүрэн