Крис Браун Рианнагийн тухай анх удаа ам нээв

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

Крис Браун Рианнагийн тухай анх удаа ам нээв

Крис Браун Рианнагийн тухай анх удаа ам нээв
LOS ANGELES, CA - FEBRUARY 10: Singers Chris Brown (L) and Rihanna attend the 55th Annual GRAMMY Awards at STAPLES Center on February 10, 2013 in Los Angeles, California. (Photo by Christopher Polk/Getty Images for NARAS)

Саяхан сошиал сүлжээнд “Миний амьдралд тавтай морилно уу” киноны хэсэг нийтлэгджээ. Тус хэсэгт Крис 2009 онд Рианнаг яагаад зодох болсон түүхээ анх удаа дэлгэрэнгүй ярьжээ.

Тэрбээр “Бид өдөр бүр зодолддог байсан. Гэхдээ бие биедээ хэзээ ч сорви үлдээхгүй гэдгээ мэддэг байв. Үүнийг хэвлэл мэдээллийнхэн маш хурдан анзаарч, улмаар бидний тангараг нийгмийн бахархал болсон” гэв.

Гэвч 2009 оны хоёрдугаар сард хосын ээлжит маргаан эхэлж, улмаар тэдний харилцаа зодооноор төгссөн билээ. “Тухайн шөнө бид халамцуу байсан. Рианна миний утсанд ирсэн захиаг харсан. Тэр захиа миний хуучин дотно харилцаатай байсан бүсгүйгээс ирсэн байсан юм. Рианна гэнэт уурлаж, гар утсыг минь шидэж, орилж гарсан. Тэгээд намайг үзэн яддаг гэв. Тэр намайг маш олон цохисон. Нэг хүчтэй цохиход нь би тэвчиж чадалгүй түүний цохитол уруулыг нь гэмтээчихсэн. Энэ үед Рианна над руу нулимж, машины түлхүүрийг цонхоор гаргаад шидчихсэн. Би түлхүүрээ хайж байх зуур тэр орилж, тусламж эрж байсан” гэв.

Албан ёсны мэдээ болон эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр Крис Рианнаг нэг бус хэд хэдэн удаа  нүүр, толгой руу нь хүчтэй цохиж, дараа нь ухаан алдтал нь хөлөөрөө “дэвссэн” гэв. Үүний хариуд, Крис таван жилийн хорих ял болон 1400 цагийн албадан хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлсэн билээ.

Улмаар хосын харилцаа төгсгөл болсон. Гэхдээ 2012 оны Рианна Крист хайртай гэдгээ хэвлэлээр зарлаж, түүнтэй буцаад нийлж буйгаа мэдэгдсэн. Улмаар хос дахин уулзаж эхэлсэн ч тэдний харилцаа хэдхэн сар үргэлжилсэн юм.

Бэлтгэсэн: Ц.Уран

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж