Ойн түймэрт 2000 хүн хашигджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

Ойн түймэрт 2000 хүн хашигджээ

Ойн түймэрт 2000 хүн хашигджээ

Португал улсын төв хэсэгт хоёр том түймэр асч буйг унтраахаар гал сөнөөгчид өдөр шөнөгүй тэмцэж байна. Түймэрт 2000 хүнтэй тосгон хашигдсан байна. Цаг агаарын халалтын улмаас түймрийг унтраахад хүндрэлтэй байгаа бөгөөд Засгийн газраас төв болон хойд хэсгийн нутгуудад онц байдал зарлажээ. Түймрийг хүний буруутай үйл ажиллагаа буюу санаатай гал тавих үйлдлээс болсныг албаныхан мэдээлсэн байна. Онцгой байдлын албаныхны мэдээлснээр түймрийн улмаас 92 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тосгоноос 130 орчим хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Түймэр тосгоноос гарах гол замыг бүрхсэнээс гадна нийслэлээс хойд хэсгийн Порто хүрэх хурдны зам хаагджээ.

Өнгөрсөн зургадугаар сард ассан түймрүүдэд 64 хүн амь үрэгдэж, 250 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Түймрийг унтраахаар 120 гал сөнөөгч, 27 автомашин, гурван онгоцоор ажиллаж байна.

Эх сурвалж: Agence France-Presse

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж