“Бичлэгийг эвлүүлэг гэж би андуурч байж”

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

“Бичлэгийг эвлүүлэг гэж би андуурч байж”

“Бичлэгийг эвлүүлэг гэж би андуурч байж”

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2017.08.18/ АТГ-т тайлбар өглөө. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.


-60 тэрбум төгрөгөөр төрийн албыг худалдах  тухай ярилцах  үеэр  таныг байсан гэж МАН-ын гишүүн А.Ганбаатар хэлсэн. АТГ-аас ч энэ уулзалтад байсан эсэхийг тодруулахаар таныг дуудсан байх?

-60 тэрбумын бичлэг гэх зүйл  гарч ирээд нийгмийг жил гаруйн хугацаанд бухимдуулсан үйлдэл болж байна. Үүний хамгийн том хохирогч нь МАН. Энэ намын 200 гаруй мянган гишүүд, 2016 оны сонгуульд манай намд санал өгсөн иргэд, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид санал өгссөн сонгогчид их хохирч байна. Тиймээс 60 тэрбумын гэх тодотголтой энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, нэг талд нь гаргах зайлшгүй шаардлагатай байна. МАН-ын гишүүн А.Ганбаатар өчигдөр хэвлэлийн хурал хийхдээ 60 тэрбум төгрөгийн яриа хэлэлцээрт намайг байсан мэтээр ярьж, олон нийтэд төөрөгдөл төрүүлж, энэ асуудлыг илүү их өргөн хүрээтэй болгох санаатай байна. Би энэ 60 тэрбум төгрөгийн асуудлыг өдий болтол эвлүүлэг гэж бодож ирсэн. Сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ч энэ бичлэгийг эвлүүлэг гэж олон нийтэд мэдээлэл хийж байсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас ч энэ асуудлыг эвлүүлэг гэсэн шийдвэр гаргаж байсан. Үүнийг үндэслэн өнгөрсөн хугацаанд 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж бодож ирсэн. Харамсалтай нь сая болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй “энэ бичлэг бол эвлүүлэг биш” гэж өөрөө хэлсэн. Тиймээс энэ бичлэг эвлүүлэг гэж олон нийтэд мэдээлэл өгч байсандаа би харамсч байна. 60 тэрбумын бичлэг хийхэд байсан гэж А.Ганбаатар хэлсэн учраас АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирээд байна. Миний хувьд 2014 онд энэ бичлэг хийгдэхэд огт байгаагүй, 2014 онд би АНУ-д суралцаж байсан. Энэ хэргийг нэн даруй шийдэж, нэг талд нь гаргаасай гэж бодож байна.

-Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуй өөрөө энэ бичлэгийг эвлүүлэг биш, бодит бичлэг гэж хэлсэн гэж та хэллээ. Намын Удирдах зөвлөл яагаад огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм бол?

-Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуйд хариуцлага тооцох эсэх асуудлыг яриагүй. Харин УЗ-ийн гишүүд хариуцлага тооцох ёстой гэсэн саналыг  гаргасан.

-Та болон танай намын хэсэг гишүүд  Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Та намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энэ асуудалд төвийг сахисан байр суурьтай байх атал нэг талын байр суурийг илэрхийлээд эхэллээ?

-Би НИТХ-д гурав дахь удаагаа сонгогдсон НИТХ-ын гишүүн. Энэ бол надад энэ олон жил итгэл хүлээлгэж, нийслэлийг удирдаж яваач гэж дэмжсэн  олон зуун мянган сонгогчийн эрх ашгийн асуудал. Үүн дээр би  энэ зүйлийг хаагаад, халхавчлаад ёс зүйн эрх байхгүй учраас Ц.Сандуйг огцорч, асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулаад нэр төрөө сэргээлгээсэй гэж бодож байна. Давхар МАН-ын олон зуун мянган гишүүдийн нэр төрийг сэргээх ёстой гэж би үзэж байгаа учраас Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын эв нэгдлийг хангаж, төвийг сахих байр суурийг илэрхийлэх ёстой хүн гэдгээ ухамсарлаж байгаа.  Би энэ намд элссэн цагаасаа эхлэн намынхаа нийтлэг эрх ашгийн төлөө, намынхаа гишүүдийнхээ төлөө ажиллана, ажилласаар ч байх болно.

-А.Ганбаатар хэлэхдээ таныг тэр уулзалтад хамт байсан гэсэн гэрэл зураг олон нийтэд үзүүлсэн шүү дээ?

-Тэр гэрэл зургийг би бас харсан. Би 2015 оны зургадугаар сард эх орондоо ирсэн байдаг. Харин тэр гэрэл зураг дээрх уулзалт 2015 оны есдүгээр сард болсон гэж санаж байна. Нийслэлийн намын хороонд дотоодод үл ойлголцолтой байсан үед биднийг Ц.Сандуй, А.Ганбаатар нар урьж уулзаж байсан. Би иргэн А.Ганбаатарыг өөрийн нэр төрд халдсан гэж үзэж, хуулийн байгууллагад хандаж байгаа.

-Танай намын зарим гишүүд сонгуульд ялагдал хүлээсэн учраас намын удирдлагуудаа хариуцлага тооцохыг шаардаж байсан. Та хариуцлага хүлээх үү?

-МАН-ын Их хурал энэ жил болох ёстой. Энэ их хурлаар шинэ намын дарга, шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга болон Бага хурлын гишүүдээ сонгодог.

Ш.ЧИМЭГ

https://www.facebook.com/news.mn.agency/videos/301742296958453/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж