Дөрвөн аймагт нөхцөл байдал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

Дөрвөн аймагт нөхцөл байдал хүнд байна

Дөрвөн аймагт нөхцөл байдал хүнд байна

Аймгийн Засаг дарга нарыг хамруулсан өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөнийг Засгийн газраас зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын сайд,ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат үг хэлсэн юм. Тэрбээр “Өнгөрч буй хавар, зуны сарууд ХАА-н үйлдвэрлэлийн хувьд таатай сайхан байсангүй. Нийт нутгийн 20 гаруй хувь нь гантай, 50 гаруй хувь нь гандуу байлаа. Хэт халуун өдрүүд үргэлжилж, гандуу, хуурайшилт ихтэй байснаас бэлчээр, хадлангийн ургац оройтож, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээл зэрэг таримал ургамлын ургац ч буурч байна. Мал сүрэг бүрэн гүйцэд тарга хүч авахгүйд хүрч, малчид зуншлага боломж төдий байгаа аймаг сумдын нутаг руу нүүж, шилжилт хөдөлгөөн эхлээд байна. Үүнийг дагаж мал, амьтны халдварт өвчин тархах байдал гарч эхэллээ. Иймд бид ирж байгаа намрын саруудад өвөлжилтийн бэлтгэлийнхээ дутууг гүйцээхэд урьд онуудынхаас илүү анхаарах шаардлагатай байна.

Хот, төв суурин газруудын өвөлжилтийн бэлтгэл ажлууд төлөвлөгөө, хуваарийн дагуу явагдаж байна. Сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг зэрэг төсвийн байгууллагын засвар үйлчилгээний ажлыг ойрын хугацаанд дуусгах хэрэгтэй.

Хүйтний улиралд хот, төв суурин газруудыг эрчим хүч, дулаанаар жигд хангах, эдгээр байгууллагад ямар ч нөхцөлд үйл ажиллагаагаа жигд явуулах бэлтгэл, нөөц боломжийг хангаж ажиллахад анхаарах хэрэгтэй” гэлээ.

Мөн Засгийн газрын сайд нар ургац хураалт, дулаан цахилгаан, өвөлжилтийн бэлтгэл байдал болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлсэн юм. Үүний дараа гантай, гандуу байгаа зарим аймгийн удирдлага мэдээлэл хийсэн юм. Гантай, өвөлжилт хүндэрч мэдэх аймгуудаас дурдвал Увс аймаг одоогийн байдлаар нийт нутгийн 70 хувьд гантай, гандуу, Ховд аймгийн 70 хувь нь гантай, гандуу, Булган аймгийн 50 хувь нь гандуу, 40 хувь нь гантай, Төв аймгийн 90 хувь нь гандуу байгаа аж.

Тиймээс Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвөлжилтийн бэлтгэлийг хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, отроор өвөлжих өрх, малын тоог тохирч гэрээ байгуулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгав.

Хэлэлцүүлэг үдээс хойш 14.00 цагаас асуулт хариултаар үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж