АНУ Хойд Солонгосын цагаачдын тухай кино бүтээнэ | News.MN

АНУ Хойд Солонгосын цагаачдын тухай кино бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

АНУ Хойд Солонгосын цагаачдын тухай кино бүтээнэ

АНУ Хойд Солонгосын цагаачдын тухай кино бүтээнэ

АНУ Солонгосын цагаачдын амьдралын тухай баримтат, олон ангит кино бүтээхээр болжээ. Арван ангитай тус баримтат кино Нью-Йорк болон Нью-Жерси мужуудад амьдарч буй Хойд Солонгосын цагаачдын амьдралыг өгүүлнэ.

Төрийн департментын мэдээллээр, 2002 оноос 2016 оныг дуустал Хойд Солонгосоос нийт 192 иргэн АНУ-д цагаачлан очсон байдаг гэв.

“Энэ олон ангит кино нь АНУ-д амьдарч буй Хойд Солонгосчуудын амьдралын олон өнгийг харуулна. Учир нь Хойд Солонгосын үзэгчид АНУ-д амьдарч байгаа нутаг нэгтнийхээ амьдрал, дүр төрхийг маш ихэд сонирхож байгаа бөгөөд энэ нь АНУ-ын тухай тодорхой төсөөллийг бий болгоно” гэж мэдэгдэлд дурджээ.

Киноны уран бүтээлчид 2017 оны төгсгөлд эхний хоёр ангийг олон нийтэд түгээнэ. Харин кино бүхэлдээ 2018 оны дөрөвдүгээр сар хийгдэж дуусна гэлээ.

Гэхдээ кино зорилтот үзэгчид буюу Хойд Солонгост хүрэх магадлал тун бага. Учир нь тус улсад интернетийн хэрэглээг хатуу хориглодог. Зөвхөн төрийн болон шинжлэх ухааны байгууллагын ажилчид интернет ашиглах эрхтэй байдаг ажээ. Харин иргэд нь дотоодын “Кванмён” сүлжээг ашиглан хоорондоо харилцдаг юм байна. Үндэсний энэ сүлжээнд иргэдийн постууд Хойд Солонгосын компьютерийн мэдээллийн төвийн шалгалтад орсны дараагаар нийтлэгддэг аж.  Гэхдээ бусад улс орноос тус үндэсний сүлжээнд ямар нэгэн пост хийж болдоггүй юм байна.

Харин Америкийн дуу хоолой ямар аргаар зорилтот үзэгчдээ киног хүргэх эсэх нь гэрээнд тусгагдаагүй ажээ.

Бэлтгэсэн: Ц.Уран

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-18 202.21.106.135

Өлссөн ч эрх чөлөө гэдэг бол агуу юм даа [Хориотой Үг] цатгалан явах уу наранд өлсгөлөн явсан нь дээр үүчамд яг зохино доо

Avatar

зочин 2017-08-18 202.9.43.215

Солонгосын мэдрэл ернхийлөгчийг хашраах хэрэгтэй Улс орон өлгөлөнд байхад юун цөмийн [Хориотой Үг] вэ Тэр тарган гахйа лав эрүүл биш

Avatar

Зочин 2017-08-18 66.181.183.124

Сvржигнэж сvржигнэж эцэст нь нэг кино хийхээр л болж шоу тегсех шатандаа оров оо

Avatar

Зочин 2017-08-18 202.21.106.169

АНУ өөрсдөө бүгд цагаачид биз дээ хар хэрээ харээнийхээ харыг гайхаад яанаа

Avatar

Зочин 2017-08-18 103.229.120.87

Бас нэг тархи угаалт хийх нь л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж