АНУ Хойд Солонгосын цагаачдын тухай кино бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

АНУ Хойд Солонгосын цагаачдын тухай кино бүтээнэ

АНУ Хойд Солонгосын цагаачдын тухай кино бүтээнэ

АНУ Солонгосын цагаачдын амьдралын тухай баримтат, олон ангит кино бүтээхээр болжээ. Арван ангитай тус баримтат кино Нью-Йорк болон Нью-Жерси мужуудад амьдарч буй Хойд Солонгосын цагаачдын амьдралыг өгүүлнэ.

Төрийн департментын мэдээллээр, 2002 оноос 2016 оныг дуустал Хойд Солонгосоос нийт 192 иргэн АНУ-д цагаачлан очсон байдаг гэв.

“Энэ олон ангит кино нь АНУ-д амьдарч буй Хойд Солонгосчуудын амьдралын олон өнгийг харуулна. Учир нь Хойд Солонгосын үзэгчид АНУ-д амьдарч байгаа нутаг нэгтнийхээ амьдрал, дүр төрхийг маш ихэд сонирхож байгаа бөгөөд энэ нь АНУ-ын тухай тодорхой төсөөллийг бий болгоно” гэж мэдэгдэлд дурджээ.

Киноны уран бүтээлчид 2017 оны төгсгөлд эхний хоёр ангийг олон нийтэд түгээнэ. Харин кино бүхэлдээ 2018 оны дөрөвдүгээр сар хийгдэж дуусна гэлээ.

Гэхдээ кино зорилтот үзэгчид буюу Хойд Солонгост хүрэх магадлал тун бага. Учир нь тус улсад интернетийн хэрэглээг хатуу хориглодог. Зөвхөн төрийн болон шинжлэх ухааны байгууллагын ажилчид интернет ашиглах эрхтэй байдаг ажээ. Харин иргэд нь дотоодын “Кванмён” сүлжээг ашиглан хоорондоо харилцдаг юм байна. Үндэсний энэ сүлжээнд иргэдийн постууд Хойд Солонгосын компьютерийн мэдээллийн төвийн шалгалтад орсны дараагаар нийтлэгддэг аж.  Гэхдээ бусад улс орноос тус үндэсний сүлжээнд ямар нэгэн пост хийж болдоггүй юм байна.

Харин Америкийн дуу хоолой ямар аргаар зорилтот үзэгчдээ киног хүргэх эсэх нь гэрээнд тусгагдаагүй ажээ.

Бэлтгэсэн: Ц.Уран

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж