Элчин сайд Доан Тхи Хыөнг ИЖБ барив | News.MN

Элчин сайд Доан Тхи Хыөнг ИЖБ барив

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

Элчин сайд Доан Тхи Хыөнг ИЖБ барив

Элчин сайд Доан Тхи Хыөнг ИЖБ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСВУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доан Тхи Хыөнг өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Доан Тхи Хыөнг Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэсэн БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куангийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсад улсаа төлөөлөн ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанд хариу талархаж буйгаа илэрхийлээд Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирсэнд нь хатагтай Доан Тхи Хыөнгд баяр хүргэж, цаашид ажил хэргийн уулзалтууд хийж, хамтран ажиллана хэмээлээ. Мөн Монгол Улсын төр, засгийн байгууллагуудын зүгээс Элчин сайдын ажилд шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлнэ гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа БНСВУ-д айлчилж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр тодорхой ажлууд хийж байснаа дурдав.

Уулзалтын үеэр Элчин сайд Доан Тхи Хыөнг Вьетнам Улсад тохиолдсон дайны хүнд жилүүдэд Монголын төр, засаг, ард иргэдийн зүгээс тус улсад тал бүрийн тусламж, дэмжлэг үзүүлж байсныг одоо хүртэл вьетнамчууд санан дурсдаг гэлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, албаны бусад хүмүүс байлцлаа.

Эх сурвалж: President.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-08-18 66.181.179.117

гулдийчихээд муухай хараж бнаа

Avatar

Зочин 2017-08-18 202.9.40.90

баттулга танд боловсрол алга юун тэр палестины 300 сая араб вэ израйльд 3 сая орчим л бий тэр далай ламын талаар [Хориотой Үг] л байх байсан путин хүртэл тэнэмэл ламыг урихгүй байгаа шүү жаахан юм уншиж бай

Avatar

АРД 2017-08-18 202.131.243.162

Монголын эдийн засгийг хорлож Оросын нүүрсийг [Хориотой Үг] руу чөлөөтэй гарах гарцыг нээж өгсний шанг жирийн ард түмэн бид л горыг нь амсаж байна Орос улс энэ бузар хулгайчийг ашиглаад хаясан Энэ [Хориотой Үг] энэ суудалд удаан суух тусам Монголын эдийн засаг болоод гадаад бодлого бүрэн мухардалд орох болно Гадаад бодлого хэрхэн дампуурч буй ганцхан жишээг дурдая Энэтхэг улс кармааны [Хориотой Үг] жанхууг урьсан байна Зориуд өдөөн хатгалгын шинжтэй синга [Хориотой Үг] билли лимийн гаагааны резин эргүүү [Хориотой Үг] гэдгийг нь мэдээд энэтхэг илт доромжилсон байна Энэ дээр жанхууг өмөөрөөд өмдөндөө [Хориотой Үг] дусаасан гар одоо дүгнэлт хэл дээ Монгол улс одоо хятадтай дайтах нь дутаж дээ 4-р ангийн боловсролтой төвд кармааны [Хориотой Үг] бас дээрээс нь худалч жанхуу баттулга зика вирус 2 Монгол орныг самрах ажилд ханцуй шамлан орж дээ Үр дүнд нь ард түмэн л хохирно хятадаас 90 хувь хараат Монгол улс эдийн засгийн дампууралд орж кармааны хулгайчаар ерөнхийлөгчөө сонгосны горыг амсаад эхэлжээ Удахгүй венесуэль шиг болсон байхад гайхах зүйл огт алга Тэнэгүүд улс орныг баллаад дууслаа Монгол улс хэр удаан тэсэх бол доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж