Өвөл нь цэвдэгт, зун нь үерт автсаар байх уу?

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

Өвөл нь цэвдэгт, зун нь үерт автсаар байх уу?

2012-2013 оны хичээлийн шинэ жилд Ховд аймгийн ЕБС-ын 24 сургуулийн 660 гаруй бүлэгт 19050 хүүхэд суралцах бөгөөд бага боловсролд 9080, суурь боловсролд 6022 сурагч суралцана.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дамбадаржаагийн рашаан, Сэлбэ голын зүүн эрэг дагуу өвөлжсөн айлууд өнгөрсөн оны өвөл усанд автсан талаар манай сурвалжлах групп очиж, сурвалжилсан билээ.

Тухайн үед тус хороонд оршин суудаг М-ийн таван ханатай гэр усанд автаж хөлдсөн юм. Тэрбээр өндөр настай ээж, бага насны охинтойгоо амьдардаг бөгөөд гэрээ мөстөхөөс өмнө гэрийнхээ тавилга, цахилгаан бараа, эд хогшлоо гэрээсээ гаргаж чадаагүй гэдгээ учирлаж байсан юм.

Одоо зун цаг дуусч, бороо усны улирал эхэлж байна. Өвлийн улиралд орон гэр нь усанд автсан айлууд зөвшөөрөлгүй газраасаа нүүсэн эсэхийг эргэн сурвалжлахаар очлоо.

Биднийг очих үеэр саяны хэдэн өдөр орсон бороонд Дамбадаржаагийн рашааны ойролцоох гудамж ус, шалбааг ихтэй байсан юм. Харин хэдэн өдөр үргэлжилсэн бороо зөөлөн орсон учраас үерт автсан айл байгаагүй гэдгийг хорооны мэргэжилтнүүд хэлж байв.

Ингээд тус хороонд оршин суудаг М-тэй цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Та сайхан зусаж байна уу. Танайх өвөл усанд автаж, хөлдсөн айл мөн үү?

-Тийм. Манайх энэ газрыг одоогоос гурван жилийн өмнө есөн сая төгрөгөөр худалдаж авсан. Нүүж ирснээс хойш эхний жилийн өвөл усанд автаагүй. Харин хоёр дахь жилээсээ булгийн усанд автаж, хөлдсөн. Ноднин өвөл бол зүгээр байсан. Ихэвчлэн цагаан сарын дараагаас л булгийн ус хальж, орж ирдэг юм.

-Тухайн үед танайх гэр доторх тавилгаа ч авч чадахгүй мөстсөн. Гэрээ хэзээ янзалж барьж авсан бэ?

-Өнгөрсөн өвөл гэрийнхээ ямар ч тавилгыг авч амжилгүй хөлдсөн. Гэхдээ гэр дотроос ус гарч ирээгүй. Дэргэдэх булгийн ус хальж, хашаан дундуур урсаж орж ирсэн. Тэгээд гэрээ орхиод Дарь эх рүү нүүсэн дээ.Тэгээд хавар нь тав, зургаан сар хүртэл гэсэхийн хүлээгээд гэрээ янзалж авсан. Гэрийн мод, туурга илжирсэн байсан. Заримыг нь засаж сэлбээд л гэрээ барьсан. Шинээр гэрийнхээ бүрээсийг худалдан авсан. Манайх л байдаг. Ээж охинтойгоо амьдардаг.

-Танай хашаа яг булгийн дэргэд юм байна. Зуны улиралд үер усны аюул хэр тохиолдох вэ?

-Зуны улиралд хашаа, гэрт бороо ус орох аюул бага байдаг. Бороо орсон ч хөрс рүүгээ шингэчихдэг юм. Уг нь манай хаяг Чулуун овооны хороонд бүртгэлтэй байдаг. Одоогоор гэрийн хаягаа шилжүүлж чадаагүй л байна.

-Ирэх өвөл энэ газартаа дахиад л өвөлжих үү?

-Энэ жил эндээс нүүх эсэхээ мэдэхгүй байна. Манай газар ямар ч зөвшөөрөлгүй юм. Хорооноос ч энд зөвшөөрөл өгөхгүй биз дээ.

Тус хороонд иргэн М-ийнх шиг газрын зөвшөөрөлгүй үерийн аманд буусан 60-100 орчим айл өрх оршин суудаг байна. Энэ талаар тус хорооны зохион байгуулагч Х.Хонгорзул “Манай хорооны Дамбадаржаагийн рашааны ойролцоо 60-100 гаруй зөвшөөрөлгүй айл өрх амьдардаг. Эдгээр айлууд нь зундаа зөвшөөрөлгүйгээр ирж буугаад, өвөл нь нүүгээд явчихдаг юм. Тэр орчимд өвлийн цагт булгийн ус халих, зуны улиралд үер усны аюулд өртөх тохиолдол их бий. Хорооны зүгээс айлуудыг нүүхийг удаа дараа шаардсан боловч эргээд л буучихдаг. Саяны хэд хоног орсон борооноор усанд автсан гэсэн айл бүртгэгдээгүй. Тэр хавийн айлууд үерийн усанд автах аюул дунд л амьдарсаар байна” гэдгийг хэлж байв.

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж