Засгийн газрыг огцруулахгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг огцруулахгүй

Засгийн газрыг огцруулахгүй

МАН-ын Удирдах зөвлөл /УЗ/-ийн хурал өчигдөр /2017.08.17/ хуралдсан.  Энэхүү хурал дээр ямар асуудал ярилцсан талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тайлбар өгчээ. Тэрбээр хэлэхдээ:

-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр 60 тэрбум төгрөгийн бичлэгийн талаар Ц.Сандуй мэдээлэл өгсөн.  Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсээд шалгаж байгаа.  Хэргийн  талаарх дүгнэлт эцэслэн  гараагүй учраас  ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж, түр хойшлуулсан.

Нөгөөтэйгүүр гурван асуудлаар санал нэгдсэн. Үүнд,

Нэгдүгээрт, хэвлэлээр дайтаад байгаа хүмүүс хоорондоо уулзаж, ярилцаж, учраа ол гэсэн.

Хоёрдугаарт,  МАН-ын бага хурлыг есдүгээр сарын 10-ны үеэр зохион байгуулъя гэж тогтсон.

Гуравдугаарт, УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалж огцорно гэсэн асуудал байхгүй гэдэгт санал нэгдсэн гэлээ.

Д.Цээл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж