Алдартнуудын гэрийн үйлчлэгчид

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

Алдартнуудын гэрийн үйлчлэгчид

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарлаад байна.

Оддын гэрийн үйлчлэгч, хувийн туслах, хүүхэд асрагчид тэдний тансаг орд харшийн хаалттай хаалганы цаана юу нуугдаж байгааг ярьж чадах хүмүүс байдаг. Тэдний зарим нь нээлттэйгээр эздээ зарладаг бол зарим эздээ хэвлэлээр зарлахын тулд шагнал, урамшуулал авахыг хүсдэг ажээ.


Арнольд Шварценеггерын гэрийн үйлчлэгч

2011 онд Арнольд Шварценеггер Милдред Баэна хэмээх бүсгүйгээс Жозеф хэмээх хүүтэй болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Милдред Баэна бол Шварценеггерын гэрт 20 гаруй жил ажилласан үйлчлэгч ажээ.

Харин гэрийн эзэгтэй Мария Шрайвер хүүгийн жинхэнэ эцэг хэн вэ гэдгийг огт гадарлаагүй гэж Баэна нэгэн ярилцлагадаа дурдсан байна. Учир нь гэрийн үйлчлэгч Баэна нөхөртэй байсан бөгөөд хөл хүнд болсон нь ямар нэгэн хардлага төрүүлээгүй гэв. Гэхдээ хүү том болох тусмаа эцэгтэйгээ адилхан болж байсан нь Арнольдын гэргийд сэжиг төрүүлжээ.

“Би өвдөг сөгдөн, Мариягаас уучлалт хүссэн. Бид тэврэлдэн, хоёулаа уйлсан. Түүний надтай харилцаж, намайг ойлгосонд би маш их талархдаг. Тэр бол маш хүчирхэг эмэгтэй” гэж Баэна хэлэв.

Хожим нь Арнольд болон Баэна нарын дотно харилцаа ил тод болж, улмаар Мария салах өргөдлөө өгсөн байдаг. Энэ асуудалд Шварценеггер эхнэрийнхээ сэтгэл зүрхийг шархлуулсандаа хариуцлагаа хүлээнэ гэж мэдэгджээ.

 

Кардашьяны үйлчлэгч

Кардашьяны гэр бүлийн туслах тэдний амьдралын тухай ярих дуртай нэгэн. “Ким бол зөөлөн хүн. Тэр ажилтнуудтайгаа маш сайхан харьцдаг. Гэхдээ Ким хэнэггүй хүн. Түүний унтлагын өрөө  торнадо хар салхи шуураад өнгөрсөн мэт байдаг.  Харин Ким үүнийг мэддэг. Иймээс түүний унтлагын өрөө үргэлж цэмцгэр, цагаан хэрэглэлийг нь өдөр болгон солихыг шаарддаг” гэв.

Харин Кардашьяны том эгч Кортни өндөр шаардлагатай хүн гэв. Тэр өөр хүний үнэрт дургүй учир нэг удаа гэрт нь ирэх хүмүүсийг үнэртэй ус түрхэхгүй байхыг хүссэн гэдэг. Мөн тэр мөнгө хэмнэх аргыг үргэлж эрэлхийлдэг аж. Нэг өдөр тэр хоёр дэлгүүр рүү утасдаж, тахианы чээж махны үнийг нь харьцуулж байсан гэв.

 

Жуд Лоугийн хүүхдүүдийн асрагч

Жуд Лоу болон Сиенна Миллер нар 2005 онд гэрлэхийнхээ өмнө салжээ. Учир нь Жуд Лоу хүүхдүүдийнхээ асрагчтай дотно харилцаатай болсон байв.

Тэрбээр анхны эхнэрээсээ гурван хүүхэдтэй. Тэдгээр хүүхдүүдийг нь Дэйзи Райт хэмээх бүсгүй асардаг байжээ.

Хожим нь Дэйзи Райт жүжигчнээс харилцаагаа тасалсны дараа өөрийн ярилцлагаа сэтгүүлчдэд зарж байсан удаатай.

 

Леди Гагигийн туслах

2011 онд Леди Гага болон түүний туслах Женнифер О’Нилийн хооронд дахь дуулиан эхэлсэн байдаг.

Леди Гага туслахаа 24 цагаар дэргэд нь байхыг шаарддаг байжээ. Улмаар Женнифер нөхөн төлбөр шаардсаны улмаас тэдний маргаан эхлэв.

Женнифер “Надад амралтын өдөр, хоол идэх цаг зав огт байдаггүй байсан. Би шөнө хүртэл Леди Гагагийн дэргэд байх шөнө дунд түүнийг сэрээж киногоо солихыг нь сануулдаг байсан” гэв. Үүний зэрэгцээ, тэр үргэлж хамт унтахыг шаарддаг байсан гэжээ.

Женнифер нөхөн төлбөр шаардах үед Леди Гага түүний сайн туслах биш байсан  учир нөхөн төлбөр өгөхгүй гэсэн юм байна.  Улмаар Женнифер дуучныг шүүхэд өгч, нөхөн төлбөрөө олж авчээ. Хожим нь Женнифер оддын амьдрал, тэдэнтэй ажилласан туршлага дээрээ үндэслэн ном бичжээ.

 

Алла Пугачева, Филипп Киркоров нарын туслах

Людмила Дороднова  30 жилийн туршид Алла Пугачевагийн гэрт ажилласан. Харин өнөөдөр тэр Филлипп Киркоровтай хамт ажиллаж байна. Гэхдээ тэр үргэлж Аллад туслахыг хичээдэг гэнэ. Энэ үйлдэл нь Алла болон Филипп нарын харилцаанд дулаан уур амьсгал оруулсан гэдэг.

«Би Филиппэд маш их талархдаг. Хүний амьдрал эрээнтэй бараантай байдаг. Филипп миний хувьд хүү шиг минь байдаг” гэв.

Харин тэр Алла Пугачевагийн тухай ярихдаа тэр бол маш энгийн хүн гэв. “Би түүний хэцүү цаг үед нь үргэлж хамт байсан.  Түүний гэрт зочид ирэхэд би унтдаггүй байлаа. Учир нь маргааш өглөө нь Аллаг сэрэхэд гэр цэвэрхэн байх ёстой байдаг байсан тул зочдыг ууж дуусгаад явтал нь хүлээдэг байв.   30 гаруй жил Алла Пугачеватай ажилласны дараа би Киркоровтой хамт ажиллах болсон. Энэ үед Алла Киркоровт муу хүмүүсийг битгий ойртуулаарай гэж захиж байсан” гэв.

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж