Жамаладдин Магомедов ДАШТ-ийг өнжиж магадгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

Жамаладдин Магомедов ДАШТ-ийг өнжиж магадгүй

Жамаладдин Магомедов ДАШТ-ийг өнжиж магадгүй

Эрэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд хүчтэйд тооцогддог Азербайжаны шигшээ баг Парисыг зорих бүрэлдэхүүнээ зарлажээ. Азербайжанаас 57 кг-д 2015 оны залуучуудын дэлхийн аварга Махир Амирасланов, 61 кг-д “Рио-2016” олимпийн наадын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Гажи Алиев, 65 кг-д цэргийн дэлхийн хошой аварга Агагусейн Мустафаев, 70 кг-д энэ жилийн 23 хүртэлх насны Европын аварга Гажимурад Омаров, 74 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт Жабраил Хасанов, 86 кг-д Европын хошой мөнгөн медальт Александр Гостиев, 97 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Европын аварга Асланбек Альборов нар зодоглоно. Харин 125 кг-д ДАШТ болон ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт хүнд жингийн шилдэг бөх Жамаладдин Магомедов Францын нийслэлийг зорих эсэх нь эргэлзээтэй байна. Тэрбээр ДАШТ-ий өмнөх бэлтгэлийн үеэр бэртсэн. Хэрэв байдал бишидвэл Азербайжанчууд Парист хүнд жинд хүнгүй очиж магадгүй.

Эх сурвалж: МЧБХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж