БНХАУ-ын Сансар судлалын төв эмнэлэгтэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Сансар судлалын төв эмнэлэгтэй танилцлаа

БНХАУ-ын Сансар судлалын төв эмнэлэгтэй танилцлаа

Сайд А.Цогцэцэг тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Сансар судлалын төв эмнэлэгт зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Тус эмнэлгийн зүгээс эмнэлгийнхээ бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, Монгол улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тус эмнэлэг нь 1050 ортой төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэг юм. Орчин үеийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд дурангийн төрөл бүрийн нарийн хагалгаа, оношилгоо, сэхээн амьдруулах, яаралтай тусламж болон хүнд өвчтөний эмчилгээ үйлчилгээний чиглэлээр Хятад улсдаа тэргүүлэх зэргийн эмч нар ажилладаг юм байна. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, цаашид Монгол улсад эмчлэгдэхгүй байгаа өвчний тоог бууруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургах, харилцан туршлага солилцох, анагаахын оюутнуудыг зуны дадлага хийлгэх, Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

Айлчлалын хоёр дахь өдөр төлөөлөгчид Бээжингийн их сургуулийн Олон улсын эмнэлэгт зочлов. Тус эмнэлгийн дарга Чен Зонхуанг төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, өөрийн эмнэлгийн бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааг танилцуулсан юм. Тус эмнэлэг нь орчин үеийн эмнэлгийн дизайнаар баригдсан шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинээр ашиглалтад орсон гурав дугаар шатлалын эмнэлэг юм.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж