OpenAI-ийн эсрэг тоглох боломж гарч магадгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

OpenAI-ийн эсрэг тоглох боломж гарч магадгүй

OpenAI-ийн эсрэг тоглох боломж гарч магадгүй

Дота 2-ийн аварга шалгаруулах тэмцээний үеэр дэлхийн шилдэг тоглогчдыг ээлж дараалан хожсон “OpenAI” гэх хиймэл оюун ухаант программ хүн бүрийн анхаарлыг татаад байна. Sumail, Arteezy, Dendi зэрэг шилдгүүдийг хожсон энэхүү программ нь дийлдэшгүй гэгдээд байсан ч Na’Vi багийн тоглогч байсан Pajkatt саяхан боломжтой гэдгийг харуулжээ.

Программ нь өөрийгөө хөгжүүлж, алдаанаасаа суралцах чадвартай. Өнгөрсөн тавдугаар сард ердөө 1000 mmr-тай тоглогчдыг хожиж байсан “OpenAI” гурван сарын дараа буюу “The International 2017” дээр найман мянга бүү хэл 10 мянган ранктай тоглогчдыг хожсон. “OpenAI” программыг хөгжүүлэгчид хэлэхдээ “Бид хийх үйлдлийг нь огт программчилж зааж өгөөгүй. Өөрөө бүгдийг сурч байгаа. Мэргэжлийн тоглогчдын хийдэг бүхий л чадваруудыг хийх чадвартай. Жишээ нь зангах, цэрэг блоклох гэх мэт” гэжээ.

Тэмцээний үеэр хөгжүүлэгч багийнхан хэлэхдээ дараагийн “The International”-д “OpenAI” ботыг тавын эсрэг таваараа тоглох чадвартай болгоно гэдгээ хэлсэн. Зарим нэг хүмүүсийн хэлж буйгаар нэгийн эсрэг тоглох чадвартай ботыг дараагийн шинэ patch-аар дотад оруулж ирж магадгүй гэгдээд байна.

Мөн программыг сайжруулахын тулд дотагийн өндөр түвшний тоглолтуудыг 2016 оны 11 дүгээр сараас хойш татаж аван суулгасаар байгаа юм байна. Одоогоор 5.8 сая гаруй “replay” буюу тоглолтуудын архив хуримтлагджээ.

Г.Түшиг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж