Дэлхийн уур амьсгалын дулаарал, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр ургамлын гарц муудаж, бэлчээр хомсдож байгаа өнөө үед цаг үеэ олсон чухал ажил болжээ. Дорноговь аймгийн хувьд мөн ялгаагүй бэлчээр ашиглалтын зураглалтай болсон. Энэ асуудлаар өнгөрөгч мягмар гаригт Дорноговь аймгийн ХХААЖДҮ-ийн газрын дарга болон сумдын хөдөө аж ахуй мэргэжилтэнүүд, холбогдох албаны хүмүүсийн төлөөлөл оролцсон сургалт зөвлөгөөн боллоо. Аймгийн Засаг дарга П.Ганхуяг хурлыг нээж үг хэлэхдээ “ Бид бэлчээр ашиглалтын талаар олон удаа ярьж байгаа. Гэлээ ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Та бүгдийн идэвхи санаачилга, ажлын хариуцлага үүнд зайлшгүй чухал. Гагцхүү үр дүн нь чухал. Төслөөр эхлүүлсэн эрсдлийн менежментийн үйл ажиллагааг цаашид тогтвортой хэвшүүлэх тогтолцоог бий болгох гээд олон ажил ээлжээ хүлээж байгааг мартаж болохгүй” гэдгийг цохон тэмдэглэлээ. Үндэсний болон аймаг, сумын хэмжээнд бэлчээр,эрсдлийн менежментийг хэвшүүлэхэд тулгамдсан асуудал, үүнийг шийдвэрлэх арга замын тухай хэлэлцүүлэг аймгийн Засаг даргын Тамгын газрын танхимд үргэлжилсэн юм. Бүх сумын бэлчээр эрсдлийн менежментийн үйл ажиллагаатай холбоотой удирдах ажилтан, мэргэжилтэн сургалтад хамрагдаж, бэлчээр эрсдлийн үйл ажиллагааг бие даан явуулах чадавхи эзэмшсэн гээд сайн тал бий ч төслийг хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээл чамгүй байгаа тухайгаа хуралд оролцогчид илэн далангүй ярив. Сургалтын төгсгөлд бэлчээийн багц зураглалыг аймгийн ГХБХБГ-ын дарга болон сумдын холбогдох мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн юм.
Бэлчээр ашиглалтын зураглалтай боллоо
“Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд Монгол Улсын найман аймаг бэлчээр ашиглалтын зураглалтай болжээ. Өөрөөр хэлбэл нутаг орныхооонцлог байдлыг харгалзан үзэж хаана, ямар нутагт мал сүргээ хэдэн тоо толгойгоор өсгөх, бүр цаашлаад нөөц бэлчээрээ хэрхэн ашиглах тухай нарийвчилсан зураглал юм. Үүний дагуу бэлчээрээ ашиглана гэсэн үг.