“Боинг-737” онгоц техникийн буулт хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

“Боинг-737” онгоц техникийн буулт хийлээ

“Боинг-737” онгоц техникийн буулт хийлээ

Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аяллын дугаартай Боинг-737 агаарын хөлөг өнөөдөр өглөө 08:01 цагт хөөрснөөс хойшхи хоёр минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйнд гэмтэл гарсныг тогтоосон гэж ИНЕГ-аас мэдээллээ.

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр  “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийсэн байна.  Нөхцөл байдалтай холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-д “Код-3” ажиллагаа  /аэродром болон нисэх буудалд бүх талын бэлэн байдал/ зарлаж, агаарын хөлгийг газардах үед бэлэн байдлыг хангаж ажиллалаа. Харин одоо “Код-3”  ажиллагаа цуцлагдаж,  нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Тус онгоцоор 160 иргэн зорчиж явсан бөгөөд ямар нэгэн аюулгүй буулт хийсэн талаар албаныхан мэдээлэв. БОИНГ 737 онгоц Чингис хаан олон улсын нисэх буудлын бүсэд түлш шатаах зорилгоор хий нислэг үйлдэж байгаад буусан байна. Ослын буулт хийх үед гал гарах эрсдэлтэй байдаг учир шатахуунгүй техникийн  буулт хийх, мөн тухайн онгоцыг хөнгөвчлөх зааврын дагуу ийнхүү хий нислэг үйлджээ. Онгоц Хятадын хил дөнгөж гараад Шилийн гол дээрээс буцсан байна.

Д.ЦЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж