Зурмал сурталчилгаа ба ЗХУ-ын үеийн тархи угаалт

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

Зурмал сурталчилгаа ба ЗХУ-ын үеийн тархи угаалт

Зурмал сурталчилгаа ба ЗХУ-ын үеийн тархи угаалт

Хуучин цагт ЗХУ-ын үеийн зурмал киног “Манан дундах зараа”, ‘Ну, погоди!’ зэрэг киногоор санадаг. Гэтэл Зөвлөлтөд асар их тооны зурмал сурталчилгааны киног хийж иржээ.

НЭП-ийн (Шинэ эдийн засгийн бодлого) тухай мультфильмүүд

Зөвлөлт оршин тогтносон эхний 20 жилд эгэл нэгэн эр хүн засгийн гол ярилцагч нь болсон байв. Зурмал киногоор ургацынхаа тал хувийг яагаад засагтаа өгөх, хамтралд яагаад элсэх хэрэгтэйг түүнд тайлбарлаж байлаа.

“Намын 12 дугаар их хурал ба хамтралжилтын үр дүн” нэртэй богино хэмжээний зурмал кино үүний тод жишээнь. Сэдэв нь энгийн, хоёр эр хөрш Пахомычид атаархдаг. Тэдний ажил үйлс бүтэлгүй, морь нь үхнэ, эсвэл анжис нь эвдэрнэ”. “Ер яагаад бид нэгдэж болохгүй гэж, тэгвэл ажил хэрэг бүтнэ!’ гээд эрчүүд дуу алдаж байх ажээ.

1924 онд ёстой жинхэнэ сюрреалист ‘Гариг хоорондын хувьсгал” нэртэй мультфильм дэлгэцнээ гарлаа. Пролетари ангийн давшилтаас айсан хөрөнгөтнүүд дэлхийгээс сансар луу зугтана. Гэтэл ангараг гаригт тэдний Зөвлөлтийн энгийн хөдөлмөрчид гүйцээд очно. Сануулга нь ойлгомжтой: “Биднээс та нар нуугдаж чадахгүй, бүхнийг санана, та нарыг хаанаас ч олно!” гэсэн санааг гаргажээ.

Мультфильмийн бүтээл ‘Ялалтын маршрут’ кинонд хувьсгалын их удирдагчийн нэртэй галт тэрэг хамаг хурдаараа Зөвлөлтийн байгууламжийг харуулан давхих бөгөөд эвдрэшгүй зүтгүүрийн жолооч нь Иосиф Виссарионович байх нь мэдээж.

Хувьсгалын эхний жилүүдэд Улаан армийн агуу гавьяаны тухай “Дайчин хуудас” бүтээл ихээхэн алдартай байжээ. Аугаа их социалист гүрэн эх орны дайнд бэлтгэж, “Дайн өдөөгчдийн өдөөн хатгалгад бид цохилтоор хариу барина” гэдгийг дэлгэцээр сурталчилж байжээ.

Мультфильмүүд дайнд

Дөчөөд оны бараг бүх зурмал сурталчилгаа Дэлхийн хоёрдугаар дайнд зориулагдсан байдаг. Холливудад диснейн Дональд галуу нисэн өнгөрөхдөө фашист маягаар ёслож үзүүлсэн бол Зөвлөлтийн зурмалуудад түүний хариу болгон хас тэмдэгтэй онгоцнуудыг улаан таван хошуутай онгоцнууд хөөн сөнөөж буйгаар үзүүлж байлаа. “Бидний үйлс ариун, ялалт бидэнд ирнэ!” гэсэн уриатай сурталчилгааны зурагт хуудсууд ихээхэн алдаршиж байв. 1942 оноос сэдэв өөрчлөгдөн Адольф Гитлерийг шууд шоглон зурах болов. Үүний том жишээ нь ‘Кино цирк’ нэртэй ёгтлол байв.

Гитлер ширээнээсээ Муссолини, Хорти, Антонеску ноходдоо яс хаян өгнө. Тэд нь ясаа булаалдан бие биенийхээ хоолойг тасдан уралцана. Дараа нь Наполеон фюрерыг зэрэгцэн хэвтээд үхэхийг санал болгож байх аж. Адольф өөрөө дарийн торх болсон орны дээр бамбараар жонглердоно. Аюултай үзэл суртлын үзүүлбэр!

Дөчөөд оны сүүлч, тавиад онуудад дайны дараах сэргээн босголт ба залуучуудын хүмүүжил нэрийн дор сурталгаа явагдаж эхэлжээ. Мультфильмийн бүтээл болох ‘Тебе, Москва’ (Москва, чамдаа) кинонд дайсны талхидалд ороогүй нийслэлийн түүхийг өгүүлэв.

Дахиад л эргэн тойронд дайснууд

Карибийн хямрал ба АНУ-ын сөргөлдөөн зогссон нь Зөвлөлтийн зурмал сурталчилгаанд дахин шинэ давалгааг гарган ирсэн байдаг. Барууны нийгмийн муухай бүхнийг дайрсан үзэл суртлын машин бий болов.

Мультфильм ‘ тухайн үед барууны орнуудад олон нийт түрүүвч зузаан хүний өмнө бөхөлздөг гэж сурталчилдаг байжээ. Баян авгай бульдог нохойдоо хөрөнгөө гэрээслэж, мөнгөнийхөө буянаар сенатор болж байх юм. Маршакын яруу найргаар хийсэн ‘Мистер Твистер’ зурмал кино нь барууны арьсны өнгөөр гадуурхахын эсрэг шилдэг ухуулга болж байв. АНУ-ын баян зочид буудалд хар арьстантай зэрэгцэн амьдахгүй гэж байгаагаар дүрсэлсэн бөгөөд үйлвэр завод, усан онгоцны эзэд дан цагаан арьстан байх жишээтэй. “Тэнд негрүүдийг зоддог!’ гэсэн санааг хүчтэй тусгасан.

Мундагаараа гайхуулах үзэл

Зогсонги байдлын гэх үед Зөвлөлтийн өнгөрсөн агуу түүхийн тухай зурмал кино газар авсан байв. Зурмал кино бүтээгчид шил дараалан Иргэний дайн, шинэ эдийн засгийн төлөөх тэмцэл, үйлдвэржилт, Эх орны дайны ялалтдаа эргэн орцгоов. Тэд барууныхныг мөхнө гэсэн дүгнэлт гарч байсан ч тэднийхээр болсонгүй.

Далаад оны эхээр Иргэний дайны үеийн улаан армийн ялгуусан ялалтын тухай “Гал дүрэлзсэн жилүүдийн дуунууд”, “Пионерын хийл”, “Улаан бүчтэнүүдийн адал явдал” гэсэн эх орны дайны үеийн баатар хүүхдийн тухай зурмал олныг бүтээжээ.

“Нэмэх нь цахилгаанжуулалт” кино нь хөдөө тосгонд цахилгаан гэрэл хэрхэн очсон тухай өгүүлж байв.

Сүүлийн хориод жилдээ Зөвлөлтөд гайхуулах зүйлгүй болсон мэт өнгөрсөн үеийн ялалтын магтаал л голлож байлаа. Хувьсгалын гол яруу найрагч Маяковскийн зохиолоор хийсэн “Урагшлах цаг” зурмал зөгнөлт кино нь өнгөрсөн ялалтын гол магтаал болсон байна.

Сурталчилгааны анимаци ба Зөвлөлүүдийн орны мөхөл

Наяад онуудад сурталчилгааны зурмал кино бараг хийгдсэнгүй. Гарлаа гэхдээ хошин шогийн “Фитиль” кино сэтгүүлд л цөөн гарсан байдаг. Сэдэв нь өмнөх үеэ яг давтах эсвэл хуучин бүтээлүүд байлаа. Ганц шинэлэг зурмал нь архидалтын эсрэг ухуулга байсан билээ.

Энэ бүхний дараа өөрчлөлт шинэчлэл эхэлж, улс оронд нь цоо шинэ зорилго тавигдлаа. Бүгд л улс төрийн ток-шоу үзээд, сурталчилгааны зурмал кино огт хэрэггүй болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж