Хонгконгод 2014 онд өрнөсөн ардчиллын төлөөх “Шүхэрт хувьсгал” буюу бүх нийтийг хамарсан суулт, жагсаалыг удирдан оролцсон Жошуа Вонгийг зургаан сар шоронд хорих ялаар шийтгэжээ. Түүнийг өнгөрсөн онд хууль бусаар хурал цуглаан хийсэн хэрэгт буруутган олон нийтийн ажил хийхээр шийтгээд байсан юм. Гэвч Хонгконгийн эрх баригчид түүнд оноосон ялыг хэт хөнгөдсөн хэмээн үзэж давж заалдсан аж. Жошуа Вонг шоронд хорих ял шийтгэгдсэнээр ирэх таван жилийн хугацаанд орон нутгийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байгаа аж. Түүнтэй хамт Натан Ло, Алекс Чоу нар 7-8 сар шоронд хорих ял сонссон байна.
Жошуа Вон өнгөрсөн онд “Demosisto” гэх улс төрийн нам байгуулсан юм. “Demosisto” намын урт хугацааны зорилго нь 2047 онд Их Британийн Хятадад Хонгконгийг шилжүүлэн өгөх 50 жилийн хугацаа дуусахаар тусгаар тогтнолоо олж авах гэнэ.
Хятадын эрх баригчдын зүгээс хонгконгчуудад удирдлагаа сонгох эрхийг 2017 оны сонгуулиар олгохоо амласан. Гэвч нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах болзол тавьсан нь Хонгконгод жагсаал тэмцэл өрнөхөд хүргэжээ. Хонгконгод 2014 оны сүүлээр 79 хоног үргэлжилсэн суулт жагсаал нь Тян Ань Миний бослогоос хойш Бээжинд тулгарсан хамгийн том сорилт юм.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА