‘Дэлхийн цагдаагийн олимп’-ийн наадамд монголын баг тамирчид амжилттай өрсөлдсөөр байна. Хүчний гурван төрөлт буюу паурлифтингийн шигшээ багийн тамирчдаас дэлхийд чансаагаар 2-т эрэмбэлэгдэж байгаа Шаравдоржийн Алтанбагана ээлжит түрүүгээ дахин авлаа. Тэрээр Push Pull буюу штангтай хэвтээ шахалт, газраас таталтын төрөлд насанд хүрэгчдийн ангилалд -105 кг-ийн жинд 212.5 кг шахаж, 270 кг газраас татаж, нийлбэр өргөлтөөр 482.5 кг-ийг өргөж цагдаагийн дэлхийн 3 рекорд тогтоон түрүүлж, алтан медалиа ихэрлүүллээ. Түүний хувьд өнгөрсөн 13-нд болсон Bench press буюу Штангтай хэвтээ шахалтын төрөлд насанд хүрэгчдийн ангилалд -105 кг-ийн жинд 200 шахаж түрүүлсэн билээ.
Эх сурвалж: ЦЕГ