Монголын хүүхдийн спортын наадмын чөлөөт бөхийн төрлийн тэмцээн сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт хоёр өдрийн турш явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд гурван улсын 78 тамирчин эрэгтэй долоо эмэгтэй долоон жинд өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Тэмцээний сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болоход Монголын өсвөр үеийн тамирчид зургаан жинд алтан медаль хүртсэн. Хөвгүүдийн 42 кг-ийн жинд Монгол Улсын тамирчин М.Мөнхтөгөлдөр, 50 кг-ийн жинд Буриадын Владимир Ринченов, 63кг-ийн жинд Сүлдхүү, 100 кг-ий жинд Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай нар алтан медаль хүртсэн юм.
А.Амар