Машиндаа тор зүүсэн бол торгуулна | News.MN

Машиндаа тор зүүсэн бол торгуулна

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

Машиндаа тор зүүсэн бол торгуулна

Энэ зунаас жолооч нар авто машиныхаа урд хэсэгт ялаа, шумуулнаас хамгаалах тор хийж эхэлсэн. Энэ нь авто машины улсын дугаарыг далдалсан гэх үндэслэлээр торгох нэг  зөрчил болж байгаа аж. Хэрэв үнэхээр машиндаа тор суурилуулах шаардлагатай бол улсын дугаарыг торны наана хадахыг цагдаагийн байгууллага зөвлөж байна.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Хөдөөнөөс хотыг зорьсон тээврийн хэрэгсэл жил бүрийн энэ үед нэмэгддэг. Энэ жилээс жолооч нар тээврийн хэрэгслийнхээ урд хэсгийн улсын дугаарыг хааж цагаан, хар өнгийн торон хаалт маш их хийж байгаа. Үүнээс болж эзэнгүй зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тухайлбал уг торноос болж улсын дугаар нь жолооч  нар болон хяналтын камерт харагддаггүй. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 14.7.12-т заасны дагуу арга хэмжээ авч байна” гэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.12-т “Улсын бүртгэлийн дугааргүй аль эсвэл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Мөн зарим тээврийн хэрэгсэл урд хэсгийн улсын дугаарыг зориулалтын бус аргаар байрлуулж байгаа нь хуулийн дагуу торгох нэг үндэслэл болж байна. Тухайлбал улсын дугаарыг урагш унагаж буюу зориулалтын бус нугас хийсэн жолооч нарыг мөн дээрх хуульд заасны дагуу торгож байгаа юм байна.

Г.Түшиг

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2017-08-18 174.138.71.104

ингэж жолооч нарт хууль тайлбарлаж өгөхгүй бол мэдэхгүй ээ thanks traffic police

Avatar

Зочин 2017-08-18 202.9.43.124

Ene bol hulaichidiin l ajil shuu dee Zuv b na Har teiniig bas anhaarah l heregtei dee Bas l hulaichuud shuu dee

Avatar

Ганаа 2017-08-18 203.91.112.218

Хийх байх юмаа олж ядах юм Номер харагдахгүй бол торгох арга хэмжээ авч болно Номероо харагдуулаад тор хийсэн машиныг торгож болохгүй Хүн хувийнхаа өмчийг хамгаалж байна Борлуулалт хийж байна хүний ажил хөдөлмөр ш дээ ямар нэмэлт толь лед гээрэл гялбуулж байгаа биш Энэ нийтлэлийнхээ гарчигийг сэтгүүлчид зөв өгөөгүй байх гэж бодож байна Нөгөөтээгүүр хэлэхэд " Замын цагдаа хүн биш юм шиг ажиллаж байна Том машиныг харах болгондоо зогсоож байна Зогсоох болгондоо торгож байна Том машинаар ачаа зөөхгүйгээр яаж улс орон хөгжих юм Яаж орон сууц барих юм Хувийн машинтай улсууд ар гэрээ тэжээх гэж 30-50000төгрөг олох гэж ачаа зөөж байна Өндөрлөгөө хийсэн байна гээд торгож баййна Хүн хувийнхаа машинд 20тонн даадаг байхад 30тонн 40тонн ачаа ачаад машинаа эвдэе гэж бодохгүй биз дээ замаа эвдэе гэж бодохгүй биз дээ Хавар намар газар гисэх хөлдөх үед нь хяналт тавьж болно зун ид ажлын үед нь торгож болохгүй Үүнийгээ засаг төр минь ээзэнтэй бол зохицуул Замынхаа стандард чанарыг сайжруул Дандаа бид үхэр тэрэг морин тэрэгээр шороо зөөж дэлхийтэй зэрэгцэн оршиж чадахгүй шүү дээ

МАНГАРУУДАА ШИЙДВЭР ГАРГАГЧ СОХОР ТҮШМЭДҮҮДЭЭ
УХААРААЧ ГУЙЖ БАЙНА

Avatar

анхаа 2017-08-18 174.138.71.102

маш зөв

Avatar

Зочин 2017-08-18 174.138.71.102

Улсын дугаараа торныхоо гадна тогтоовол асуудалгүй гэсэн

Avatar

Зочин 2017-08-18 202.179.27.117

Тор зарж байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй Дугаарын хэсгийг ил гаргахаар оёх нь зүйтэй дээ

Avatar

Зочин 2017-08-18 202.170.84.188

Торныхоо цаанаас тод дугаар харагдаж байвал зүгээр биз дээ

Avatar

Зочин 2017-08-18 202.70.46.232

Зөв зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж