Энэ намар зарлах тэтгэлэгт хөтөлбөрүүд

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

Энэ намар зарлах тэтгэлэгт хөтөлбөрүүд

Энэ намар зарлах тэтгэлэгт хөтөлбөрүүд

Сүүлийн жилүүдэд монгол залуус гадаадад суралцах нь элбэг болсон. Гадаадын болон Засгийн газрын өндөр тэтгэлэгтэй хөтөлбөрүүдийн олонх нь хавар зарлагдаж намар гэхэд сонгон шалгаруулалтаа аль хэдийнэ хийчихсэн байдаг. Тиймээс гадаадад суралцахыг зорьж буй залуустаа зориулж одоо зарлагдсан байгаа болон удахгүй зарлагдах тэтгэлгүүдийн талаарх  мэдээллийг хүргэж байна.

ВЕСТМИНСТЕРИЙН ИХ СУРГУУЛЬ

Бакалаврын зэргээр суралцах хүсэлтэй хөгжиж буй болон дунд орлоготой улсын оюутнуудад зориулагдсан хамгийн өрсөлдөөнтэй 100 хувийн олон улсын тэтгэлэг юм. Тэтгэлэгт сургалтын төлбөр, дотуур байр, амьжиргааны зардал, онгоцны тийз багтдаг. Хүсэлт гаргагч нь хөгжиж буй орны оюутан байх ёстой бөгөөд их сургуульд бакалаврын зэргээр өдрийн ангид суралцах боломжтой байх ёстой. Тэтгэлэг олгох шалгуурт, академик ур чадвар, хөгжих чадвар, санхүүгийн хэрэгцээ зэргийг харгалзан үзэж шалгаруулна. “IELTS”-ийн оноо 6.5 доошгүй байх ёстой бөгөөд ирэх сарын 4-нийг хүртэл өргөдөл хүлээн авах юм байна.

ХЯТАДЫН ХУАЗХОНГ ШИНЖЛЭХ УХААН, технологийн их СУРГУУЛИЙН тэтгэлэгт ХӨТӨЛБӨР

Хуазхонг Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь БНХАУ-ын Боловсролын яамны шууд удирдлага доор байдаг тус улсын хамгийн том их сургуулийн нэг нь юм. БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн олон орны залууст магистр болон докторын 100 хувийн тэтгэлэг олгодог. Философи, эдийн засаг, хууль, боловсрол, уран зохиол, түүх, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах боломжтой. Оюутны сургалтын төлбөр, дотуур байр, эмнэлгийн байгууллагын даатгал, амьжиргааны зардлын тэтгэмж өгдөг. Сар болгон бакалаврын оюутнуудад сурлагын төвшнөөс нь хамааран тэтгэмж өглөг бөгөөд магистрын оюутанд 1700 юань, докторын оюутанд 2000 юань өгдөг байна.

Тавигдах шаардлага:

  • Өргөдлийн маягтыг хятад болон англи хэл дээр бөглөх.
  • Дипломны албан ёсны хуулбарыг болон хятад, англи хэл рүү орчуулсан байх.
  • Суралцах төлөвлөгөө буюу 500 үгээс доошгүй үгтэй эссэг хятад болон англи хэлээр бичсэн байх.
  • Их сургуулийн хоёр багшийн тодорхойлолт
  • Эмнэлгийн магадлагаа
  • Хятад хэл дээрх хөтөлбөр сонирхож байгаа бол HSK-гийн зургаан оноотой байх
  • Англи хэл дээрх хөтөлбөр сонирхож байгаа бол TOEFL iBT 80, IELTS 6.5 оноотой байх

ИХ БРИТАНИ УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОЛГОДОГ ТЭТГЭЛЭГ

“British Chevening Scholarships”-ийн жилд дунджаар 1500 гаруй оюутанд олгодог энэхүү тэтгэлэг нь 30 мянга орчим фунт стерлинг бөгөөд үүнд сургалтын төлбөр, ирж очих тийз, сар бүрийн оюутны тэтгэмж, байр, амьжиргааны зардал, даатгал гэх зэрэг шаардлагатай бүх зардлыг багтаасан байдаг. Ихэвчлэн магистрын нэг жилийн хөтөлбөрт олгоно. Өргөдөл анкет бичиг баримтыг жил бүрийн наймдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 15-ныг дуустал хүлээн авдаг.

АНУ-ЫН ФУЛБРАЙТЫН МАСТЕРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР (FULBRIGHT FOREIGN STUDENT PROGRAM)

Манай оюутнуудын нэлээн түгээмэл хамрагддаг тэтгэлэг бөгөөд жил бүр дэлхийн хэмжээнд 1800 гаруй тэтгэлэг олгодог. Ихэвчлэн магистр, докторын сургалтанд олгоно. Мөн зэрэг олгодоггүй мэргэжил дээшлүүлэх зарим хөтөлбөрөөр тэтгэлэгт хамрагдах боломжтой. Хөтөлбөрт оролцогч нь хамгийн багадаа 1.5 жилийн ажлын туршлагатай бакалаврын зэрэгтэй англи хэлний TOEFL болон IELTS-ийн хүчин төгөлдөр оноотой байх шаардлагатай. Суралцах чиглэлээсээ хамааран IBT 80, PBT/IPT 550, IELTS 6.5 эсвэл IBT 90, PBT/IPT 575 гэсэн оноотой байх ёстой. Хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргасан хүмүүсээс эргээд нийгэмдээ үр өгөөжтэй ажил хийх хүсэлтэй хүнийг сонгодог. Эхлээд өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгуурыг хэр хангаж байгааг хянадаг. Өргөдлийг дор хаяж гурван хүн уншиж шалгадаг. Ийнхүү ярилцлагад орох өргөдөл гаргагчийг сонгодог байна. Аравдугаар сард тэтгэлэг зарлагдаж, арванхоёрдугаар сар хүртэл өргөдлийн материал хүлээн авна. Харин зургадугаар сард тэнцсэн хүмүүсийн хариуг илгээж, наймдугаар сард хөтөлбөр эхэлдэг.

ГЕРМАНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГ (DAAD SCHOLARSHIPS FOR DEVELOPMENT-RELATED POSTGRADUATE COURSES)

Германы Засгийн газраас магистрын сургалтанд 50 болон 100 хувийн тэтгэлэг олгодог. Хамгийн гол нь герман хэлний А2-В1 төвшний англи хэлний IELTS 6.5, 1ВТ TOEFL 80 оноотой байх шаардлагатай. Түүнчлэн ажлын газрын тодорхойлолт, буцаж ирэх баталгаа, суралцах төлөвлөгөө, CV, зорилгоо тодорхойлсон захиа, хамтран ажиллагсдын таныг тодорхойлсон захиа, дипломны хуулбар шаардлагатай. Ямар программ сонгосноос шалтгаалж тэтгэлгийн өргөдөл авах хугацаа өөр байдаг.

ГЕРМАНЫ БОНН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ

Бонн их сургууль хөгжиж буй орны иргэдэд зориулсан тэтгэлгийг жил бүр зарладаг. Тэтгэлэгт хөтөлбөр нь шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар зорьж буй хүмүүст олгогдоно. Тэтгэлэг сургалтын төлбөр, дотуур байр амжиргааны зардал багтдаг. Газарзүйн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан, хамгийн багадаа хоёр жилийн ажлын туршлагатай, магистерийн зэрэг хамгаалж байгаагүй, TOEFL юм уу IELTS-ийн оноотой хүн өргөдөл илгээх боломжтой. Арваннэгдүгээр сараас эхлэн нэгдүгээр сар хүртэл гурван сарын хугацаанд өргөдөл хүлээн авдаг.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж