Террорист халдлагыг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

Террорист халдлагыг зогсоолоо

Террорист халдлагыг зогсоолоо

Испанийн цагдаа нар цуврал халдлага үйлдэхээр зэхэж байсан бүлэг этгээдийг устгасан талаар мэдээллээ. Камбрильс боомтод цагдаа нар бүхээгт машиныг зогсоож, дөрвөн сэжигтнийг буудан хөнөөж, өөр нэгийг нь шархтуулан баривчилжээ. Өмнө нь пүрэв гаригийн үдэд Барселона хотын төвд бүхээгт машин хүмүүсийг дайрснаас 13 хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Тус хэсэгт жуулчид олноор цугларсан байжээ. Цагдаа нар хоёр сэжигтнийг баривчилсан боловч жолооч нь зугтаж амжсан байна.

Үүний зэрэгцээ Барселона хотын баруун өмнөд хэсэгт 100 орчим км зайтай Алканар хотод нэгэн байшингаас 20 гаруй шатамхай шингэнтэй сав олджээ. Оршин суугчдын мэдээллийн мөрөөр шалгаж цагдаа нар шалгалт хийж илрүүлсэн байна.

Испанийн ерөнхий сайд Мариано Ражоу энэ хэргийг “жихадын халдлага” хэмээн мэдэгджээ. Халдлагыг “Исламын улс” бүлэглэлээс зохион байгуулснаа “Amaq” сайтаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Европ даяар өнгөрсөн оны долдугаар сараас хойш автомашинаар хүмүүсийг дайрч хөнөөх халдлага удаа дараа гарч байна. Үүнээс өмнө Германы Берлин хотноо Зул сарын үеэр худалдааны зах, Лондоны  Лондон гүүр, Уэстминстер, Финсбюри парк зэрэгт ижил халдлага гарч байжээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж