Жуулчдад зориулсан хөтөч ном, газрын зураг хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

Жуулчдад зориулсан хөтөч ном, газрын зураг хэвлэгдлээ

Жуулчдад зориулсан хөтөч ном, газрын зураг хэвлэгдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгохоор тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, жуулчдад ээлтэй хот болгохоор зорин ажиллаж байна.

Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялах, зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 90 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Нийслэлчүүд хаяг байршлыг гудамжны нэрээр биш барилга байгууламж, автобусны буудлын нэрээр нэрлэж зорьсон газартаа хүрдэг бол гадаадын жуулчид ихэнхдээ хотын газрын зурагтай аялах шаардлага гардаг. Үүнтэй холбоотойгоор жуулчны мэдээллийн төвүүдээр Улаанбаатар хотын талаар мэдээлэл агуулсан жуулчдад зориулсан англи хэл дээрх хөтөч ном болон хотын газрын зураг эрэлт хэрэгцээ ихтэй байдаг.  Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь жуулчдыг хэрэгцээт мэдээллээр хангах зорилгоор “Ulaanbaatar Official Visitors Guide” болон “Ulaanbaatar Official Tourist Map”-ийг тухайн салбаруудын мэргэшсэн байгууллагуудтай хамтран англи хэл дээр жуулчдын хүртээл болголоо.  Тус хөтөч ном нь 100 хуудас бүхий гарт авсаархан буюу A5 хэмжээтэй, Улаанбаатар хотын соёл урлаг, үзвэр үйлчилгээ төвлөрсөн гол бүсүүдийг танилцуулахын сацуу ойр орчинд нь байрших түүхэн дурсгалт газрууд, музей, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн хөтөлбөр, жуулчны мэдээллийн төвүүд, “Шөнийн гэрэлт гудамж”, Элчин сайдын яамд, түргэн тусламж, цагдаа гэх мэт шаардлагатай үед яаралтай холбогдох газруудын утас, хаяг; автобусны тасалбар хэрхэн авах, такси хэрхэн захиалах тухай мэдээллүүдийг цогц байдлаар хүргэж байна.

Жуулчдад зориулсан газрын зураг нь дэлгэмэл байдлаар А3, эвхмэл байдлаар 18см*9см хэмжээтэй, Улаанбаатар хотын аялал жуулчлалын төв хэсэг, Тэрэлжийн бүс нутаг болон Энхтайвны өргөн чөлөөний дагуух газрын зургийг багтаасан байна. Мөн үзвэр үйлчилгээний газрууд, томоохон худалдааны төвүүд, хоолны газрууд, ЭСЯ-дууд, эмнэлэг гэх мэт жуулчдыг тав тухтай аялахад шаардлагатай мэдээллүүдийг агуулж байна.

Үүнээс гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Их Британиас гаралтай what3words компанитай хамтран орчин үеийн шинэлэг технологи, арга хэлбэрийг ашиглан хөтөч ном болон газрын зурган дээрх байршлуудыг хаягжуулав. Уг апп нь дэлхийн гадаргыг 3м x 3м хэмжээтэй квадратуудад хувааж, тус бүрт нь дахин давтагдашгүй 3 үгт хаяг оноосноор ямар ч хүн аливаа байршлыг алдаагүй тогтоож, бусад аль ч системээс илүү хурдан, хялбар, ойлгомжтой хэлж өгөх боломжтой хаягжилтын систем юм. Ингэснээр Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчдад илүү хялбар, хурдан шуурхай зорьсон газраа, товлосон цагтаа очих боломжийг олгож байна.

Т.Мөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж