Шөнөдөө 0-5 градус хүрч хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

Шөнөдөө 0-5 градус хүрч хүйтэрнэ

Шөнөдөө 0-5 градус хүрч хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо ихтэй, хүйтэн сэрүүн байх нь. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр наймдугаар сарын 19-20, 22-нд ихэнх нутгаар, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Наймдугаар сарын 19-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна гэж цаг агаарын урьдчилсан мэдээнд дурджээ.

Д.Цэц

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж