“Давхар царцаах” төлөвлөгөө биелэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

“Давхар царцаах” төлөвлөгөө биелэх үү?

“Давхар царцаах” төлөвлөгөө биелэх үү?

-Солонгосын хойгийн асуудлыг бодитоор харах нь чухал гэж олон улс үзэж байна-

Солонгосын хойгийн нөхцөл байдал улам хурцдаж байна. Хойд Солонгос Америкийн нутаг дэвсгэр хүрэх хүчин чадалтай, цөмийн цэнэгтэй пуужингаараа дэлхий дахиныг чичрүүлж байгаа энэ үед АНУ Пхеньяныг хүйс тэмтэрнэ гэж сүрдүүлж байгаа билээ.

Талуудын дэвэргэсэн энэ үйлдлүүд маш аюултай. Учир нь энэ сарын 21-нд АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэлнэ. Жил бүр зохион байгуулдаг энэ сургуулилт нь арав хоногийн турш үргэлжилнэ. Энэ үед Хойд Солонгос болон АНУ нь бие биеийнхээ үйлдлийг “дайны эхлэл” хэмээн ойлгох өндөр магадлалтай юм.

Иймээс Москва болон Бээжин болзошгүй үйл явдлаас урьдчилан сэргийлэх үүднээс “давхар царцаах” төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ төлөвлөгөө маш энгийн. Төлөвлөгөөнд дурдсанаар, Хойд Солонгос сайн дураараа өөрсдөө цөмийн пуужингийн туршилтаа зогсооно. Хариуд нь, АНУ Пхеньяны дургүйцлийг хүргэж буй Өмнөд Солонгос болон Японтой хийж буй хамтарсан цэргийн сургуулилтаасаа түр хугацаанд татгалзах ёстой ажээ.

“Энэ төлөвлөгөөг талууд сайтар судалж үзэн, хэрэгжүүлэх боломжтой гэж Хятад улс найдаж байна” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдсэн байна.

Төлөвлөгөө Солонгосын хойгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ сайтар судлах юм бол БНАСАУ үйлдлээ ухаарах, асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд тустай ажээ. Үүнийг ХБНГУ дэмжиж буйгаа илэрхийлэв.

ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Себастьян Фишер Солонгосын хойгийн асуудалд АНУ-ыг дэмжихээс татгалзсан билээ. Тэр юуны түрүүнд америкчууд юу хүсч байгааг мэдэхийг хүссэн ажээ. Өөрөөр хэлбэл, Себастьян Фишер АНУ-ыг Берлин болон НАТО-д найдах хэрэггүй гэдгийг сануулсан юм.

Гэхдээ Вашингтон өөртөө найдаж байгаа ажээ. АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт болдгоороо болно. Харин Хойд Солонгосын асуудлыг өөр арга замаар шийдвэрлэнэ гэв. 

Москва АНУ-ын энэ байр суурийг хүчтэй шүүмжилж байгаа юм. Тэд АНУ хууль ёсны үйлдлийг хууль бус үйлдлээр солих ёсгүй гэсэн байр суурьтай байгаа ажээ. “Энэ бол өөрсдийн эрх ашгийн асуудал биш. Хэрвээ АНУ болон БНАСАУ-ын хооронд дайн дэгдвэл юуны түрүүнд бүс нутгийн ирээдүй, дайнаас хохирох магадлалтай энгийн ард түмний хувь тавилан бодолцож үзэх нь чухал” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ярьжээ. Гэхдээ АНУ-ын бүх үйлдэл үргэлж хууль ёсных байдаггүй. Тэдний үйлдэл хууль ёсных гэхээсээ илүүтэй геополитикийн ашиг сонирхол дээр тогтдог гэв.

Учир нь АНУ болон БНСУ-ын хамтарсан сургуулилт нь зүгээр ч нэг цэргийн сургуулилт бус, харин цэрэг улс төрийн акц ажээ. Тэд холбоотнуудаа хамгаалахад бэлэн мөн дайснууддаа хүч чадалтай, шийдэмгий  гэдгээ харуулж байгаагийн шинж юм.

Хэрвээ АНУ сургуулилтаас татгалзах юм бол түүний холбоотнуудын аюулгүй байдлын асуудал сөхөгдөнө. Улмаар Зүүн Ази дахь Америкийн байр суурь огцом суларч, япончууд өөрөө өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй гэдгээ ойлгож, Өмнөд Солонгосчууд аюулгүй байдлаа хангах үүднээс Хятадтай нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх магадлалтай.

Үүнээс гадна, энэ үйлдэл жишиг болно гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, БНАСАУ-ыг тайвшруулахын тулд АНУ цэргийн сургуулилтаас татгалзах юм бол цаашид энэ улс Хятадуудын төлөө Зүүн Өмнөд Ази дахь цэргийн сургуулилт, Ираны төлөө Ойрх Дорнод дахь сургуулилт, Венесуэлийн удирдагчийг тайван байлгахын төлөө Латин Америк дахь, эцэст нь Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн улс орнууд дахь сургуулилтаасаа татгалзахад хүрнэ.

Иймээс АНУ Орос, Хятадын боловсруулсан “давхар царцаах” төлөвлөгөөг дэмжихгүйн ойлгомжтой. Үүний оронд, Рекс Тиллерсон болон Жеймс Мэттис Москва болон Бээжинг Хойд Солонгост эдийн засгийн дарамтаа чангаруулахыг уриалж байгаа юм. Харин Кремль энэ уриалгаас нь татгалзсан билээ.

Америкчууд БНАСАУ-д эдийн засгийн дарамтыг чангаруулах боломжгүй гэдгийг маш сайн ойлгож байгаа. Энэ бол Хойд Солонгосын өдөөн хатгалтад өгч буй хариулт ажээ. Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч, улмаар Европын компаниудыг хохироож байгаа шиг шийдвэрийг Солонгосын хойг хүсэхгүй байгаа ажээ. Нөхцөл байдал асуудалд бодитоор хандаж, бүс нутаг, ард түмний ирээдүйг бодолцож үзэн, шийдвэр гаргахыг шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж