Сайд Д.Зоригтыг огцруулах эсэхийг шийдвэрлэнэУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр үдээс хойш Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Хэдийгээр энэ асуудлыг өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцээд, УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн сайд Д.Зоригтыг огцруулах долоон үндэслэл нь тодорхой үндэслэл болж чадахгүй гэж үзэн олонхийн саналаар албан тушаалд нь хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн юм. Харин огцруулах бичиг өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нар “Парламент Засгийн газартаа хяналт тавьж чадахаа байчихсаны бодит жишээ энэхүү сайд Д.Зоригтыг огцруулах асуудлаарх байнгын хорооны хуралдаанаас харагдлаа. Бид тодорхой үндэслэлүүдийг гаргаж тавьсан ч, түүний шалтаг гэж үзлээ, энэ нь хариуцлагагүй явдал гэж мэдэгдсэн билээ. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хаалттай хуралдаж байна.
Г.Дарь