Таалагдаж байна, одоо банктай тохиролцоё

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

Таалагдаж байна, одоо банктай тохиролцоё

Таалагдаж байна, одоо банктай тохиролцоё

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар заавал баталгаажуулахыг шаарддаг байсныг Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гарган болиулжээ. Энэ захирамжийн дагуу Даваа гаригаас буюу 2017.08.21-ний өдрөөс эхлэн дээрх 29 үйлчилгээг авахдаа бичиг баримтаа нотариатаар баталгаажуулах шаардлагагүй гэсэн үг.

Мэдээж төрийн үйлчилгээг авах тоолондоо бичиг баримтаа баталгаажуулахаар нотариатад хандана гэдэг багагүй мөнгө, цаг зав үрсэн ажил.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсооно гэсэн үг.

Эх хувь нь байсаар байтал хувилаад авчих зүйлийг заавал мөнгө үрж, баталгаажуулах нь үнэндээ утгагүй.

Ингэснээр иргэдэд чирэгдэлгүй болно. Тэгвэл цаашлаад яагаад барьцаа ахиулж болохгүй гэж. Ялангуяа банкны салбар зээл авах гэж буй иргэдэд шууд л өөрсдийн ашиг сонирхлоо тулгадаг. Өнөөдөр халааснаасаа шууд бэлэн мөнгө гаргаад авто машин, орон сууц авчих жирийн иргэн ховор. Тиймээс л банкинд зээл авахаар ханддаг. Гэтэл өмнөөс нь шууд л өөрсдийн ашиг сонирхлыг тулгадаг. Гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр гэдэг үнэндээ бол банк өөрийнхөө боловсруулсан саналыг л тулгана. Зөвшөөрвөл ав чадахгүй бол боль. Араас нь гэрээний хувийг нотариатаар баталгаажуулахад та л мөнгө төлнө. Уг нь талуудын хэн хэн харилцан баталгаажуулж байгаа хэр нь та л мөнгө төлнө. Үүний дараа орон сууц, авто машины даатгал гэж юм бий. Бас л та төлөх хэрэг гардаг. Уг нь тухайн машин бол таны өмч бус банкны барьцаа шүү дээ. Банк хэрэв та авсан зээлээ цаг, тухайд нь төлж чадахгүй бол банк хуулийн дагуу хурааж авах өмчлөгч этгээд гэдгийг баталгаажуулсан гэрээ, эвдэрч сүйдсэн бол засуулах даатгалаа таниар төлүүлээд байна гэсэн үг.

Яагаад бид банкнаас өөрсдийнх нь санал болгосон хүүтэй зээлийг авчихаад банкны барьцаа гэдгийг баталгаажуулах гэрээ, барьцааных нь даатгалыг төлөх ёстой гэж. Банк өөрийн барьцаанд байгаа хөрөнгөө эрсдлээс хамгаалах нь өөрсдийнх нь үүрэг биз дээ.

Энэ харилцааг зохицуулах талаас нь яагаад харж үзэж болохгүй гэж. Дээр нь үүрэн телефоны операторуудад төлбөрөө төлөөгүй иргэдийг баталгаагүй зээлдэгч болгож байгаад анхаарлаа нэг хандуулаад үзээрэй. Хэтэрхий өндөр төлбөр, хэрэглээндээ дүйцэхгүй хураамжийг тулгачаад түүнийг нь зөвшөөрөхгүй бол баталгаагүй зээлдэгч болгоно гэдэг байж боломжгүй үйлдэл. Үйлчилгээ авсан болохоос зээл аваагүй гэдгийг ойлгуулаад өгвөл хэдэн зуун мянган нийслэлчүүд алга таших болно.

Энэ мэтээр их хотын иргэдэд ашигтай шийдвэр гаргавал иргэдийнхээ дэмжлэгийг авах л болно. Харин зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрээ эргэн нэг хараасай. Үнэндээ их ачаалал нэмэгдээд ирэхээр хараал идсэн, хамгийн ихээр бухимдуулсан шийдвэр болж хувирах вий. Сайжруулахын тулд хийж байгаа болохоос саатуулахын тулд шийдвэр гаргаагүй л байх. Хийх хүнд санаа, хийдүүлэх хүнд шалтаг олддог гэдэг байх аа.

Л.Халиу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж