Утаатай холбогдуулан хотын захиргаа нийслэлд хязгаарлалтын бүс тогтоохоор болсон байна. Тухайлбал, хотын төв рvv агаарын урсгалаар Тасганы овоо, дөрөвдүгээр хорооллын хойд талын гэр хороолол, Дэнжийн мянга, Зуун айлын утаа орж ирэх боломжийг багасгах аж. Энэхүү бүсэд цахилгаан станц ашиглахаас бусад зориулалтаар түүхий нүүрс тээвэрлэх, агаар бохирдуулах шатаах бодис хэрэглэх, зориулалтын бүсэд ил задгай хог хаягдал хаях, агаарын бохирдол үүсгэдэг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглох гэнэ.
Ж.ГЭГЭЭ